Jump to content

Путлер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эсэргүүцлийн зурагт хуудас

Путлер гэсэн үг нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины бодлогыг эсэргүүцэгчид Путин, Хитлер хоёр хүний нэрийг нийлүүлэх замаар үүссэн шинэ доромж нэр юм. Заримдаа Владольф Путлер, Путлер Капут зэрэг нэрийг цахим ертөнцөд ашигладаг.

Уг нэр томьёог анх ОХУ-ын Коммунист нам 2009 оны 1-р сарын 31-нд Владивосток хотод хуучин автомашины импортод гаалийн татвар ногдуулахыг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын нэг эр “Путлер капут!” гэх зурагт хуудас барин жагссан түүхтэй. Ийм зурагт хуудас ашигласных нь төлөө Владивосток хотын прокурорын газраас намын бүсийн хороонд анхааруулга өгч байжээ.[1] Энэ явдлаас хойш 2011 оны ОХУ-ын Думын сонгууль, 2012 оны ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, 2014 оны Крымийг эзлэсэн хэрэг мэтийн улс төрийн шинжтэй үйл ажиллагаа бүрт Путиныг эсэргүүцэгчид Путлер гэх нэрийг өргөн ашиглаж эхлэв. Ялангуяа 2014 онд Крымийн хойгийг ОХУ эзлэсний дараа, 2022 оны 2-р сарын 14 нд Украйнд цэргийн тусгай ажиллагаа явуулах болсноор ерөнхийлөгч Путины зарлигаар Украинд цэргийн ажиллагаа явуулж эхлэснийг Гитлерийн эхлүүлсэн Дэлхийн Хоёрдугаар Дайнтай зүйрлэх болсон. Улмаар Путины зурагт Гитлерийн ооч сахалтай фашист дүрэмт хувцас өмссөн байдлаар засварласан зурагнууд интернетэд ихээр тарсан.

  1. О, Анар (2022-03-10). "Путин үү, "Путлер" үү".