Jump to content

Пхонг Нха-Ке Банг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Пхонг Нха-Ке Банг
Пхонг Нха агуйн усан доорхи ам
Пхонг Нха агуйн усан доорхи ам
Пхонг Нха агуйн усан доорхи ам
Пхонг Нха-Ке Банг (Вьетнам)
Пхонг Нха-Ке Банг (Вьетнам)
Координат: 17° 30′ 0″ У, 106° 10′ 30″ З
Байрлал: Вьетнам
Ойр хот: Донгхой
Талбай: 857,54 км²
БЦГ-т бүртгэсэн: 1990 оны 10-р сарын 1
i3i6
Пхонг Нха - Ке Банг үндэсний хүрээлэн*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Пхонг Нха агуй
Улс  Вьетнам
Төрөл Байгалийн
Шалгуур viii
Дугаар 951
Бүс** Ази дахь дэлхийн өв
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 2003  (27-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Пхонг Нха – Ке Банг (Вьетнам хэл:Vườn quốc gia Phong Nha-Kẻ Bàng) нь умард Вьетнамын Куан Бинь мужийн Бо Трак болон Минь Хоа д орших үндэсний хүрээлэн бөгөөд 2003 онд ЮНЕСКО-ын дэлхийн өвд багтжээ. Уг хүрээлэн нь баруун талаараа Лаосын Хин Намно дархан газартай хил залгах ба зүүн талаараа Өмнөд Хятадын тэнгисээс 42 км алслагдсан байдаг. Хүрээлэнгийн талбайн хэмжээ 2000 км² байдаг ба дэлхийн хамгийн том шохойн чулуун бөөгнөрлийн нэг хэмээн тооцогддог. Энд 300 гаруй агуй, хонгилууд байдгаас гадна Аннамитын нурууны ойн экосистемийн ихэнх нь багтаж, хамгаалагдсан байдаг.

300 гаруй агуйн зөвхөн хорийг нь судлахад нийт урт нь 70 орчим км хэмээн тооцоглогдсон байдаг бол Пхонг Нха агуй нь дэлхийн хамгийн урт газар доорхи гол агуулдгаараа ихэд алдаршжээ. Энэ хүрээлэн нь Зүүн өмнөд Азийн хамгийн гайхалтай шохойн чулуун агуйнуудыг агуулдгаараа дэлхийн өвийн viii шинжүүрийн хангажээ.

 Commons: Phong Nha-Ke Bang National Park – Викимедиа зураг, бичлэг, дууны сан