Пьер Ришар
Пьер-Ришар Мори́с Шарль Леопольд Дефэ (франц. Pierre-Richard Maurice Charles Léopold Defays; 1934 оны 8-р сарын 16-нд Францын Нор департаментын Валансьен хотод төрсөн) — францын киноны жүжигчин болон найруулагч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1934 оны 8-р сарын 16-нд нэхмэлийн үйлдвэрчийн гэр бүлд төрсөн. Ришарын эцэг нь дампуурч хүүгээ 3 настай байхад нь эхнэрээ орхиод Францын хойд хэсэгт амьдарч байсан эртний язгууртны удамтай өвөг эцэгт нь өгч тэндээ өссөн байна.
Насанд хүрсэн хойноо Пьер Ришар драмын курст элсэхээр Парист очсон байна. Эцгийн талын өвөг эцэг нь эсэргүүцсэн учраас түүний гэр бүлээ орих шалтгаан болсон байна.
1967 онд түүнийг найруулагч Ив Роберт урьсан бөгөөд "Ерөөлтэй Александр" кинонд тоглохоор болжээ. Хожим нь Ришар өндөр шаргал үстийн адал явдлын тухай алдартай кинондоо тоглосон. Эдгээр кинонууд "Хар гуталтай өндөр шар үст" (фр. Le Grand Blond avec une chaussure noire, 1972), "Өндөр шар үст иргэж ирсэн нь" (фр. Le Retour du grand blond, 1974) нь түүнд Франц болон дэлхийн анхны алдар нэрийг авчирсан.
1976 онд Пьер Ришчар Фрэнсис Веберийн найруулсан "Тоглоом" (фр. Le Jouet) кинонд гол дүрд тоглосон.
1981 онд мөн л Ф.Веберийн "Өгөш" буюу "Азгүйчүүд" гэж мөн орчуулгаар гарсан (фр. La Chèvre) кинонд Пьер Ришард, Жерар Депардье нарын алдарт хошин шогийн хослол мэндэлжээ. Энэ нь кино орлогын дээд амжилтыг эвдсэн бөгөөд Вебер эдгээр жүжигчидтэй дахин хоёр кино хийсэн: "Эцгүүд" (фр. Les Compères, 1983) болон "Дүрвэгчид" (фр. Les Fugitifs, англи. The Runaways, 1986).
Пьер Ришар өөрийн кино студиэс гадна 1986 онд Газар дундын тэнгисийн ойролцоох Францын өмнөд хэсэг дахь Лангедок-Руссильон бүс нутагт 20 га усан үзмийн талбай авчээ. Ришар зуны сүүлчийг байнга өнгөрөөдөг болсон. Жил бүр тэд Франц, Бельгийн ресторануудад нийлүүлдэг хэдэн арван мянган шил дарсыг худалдаанд гаргадаг байна.