Пётр Столыпин
Пётр Столыпин | |
|---|---|
Столыпин 1900-д онд | |
| 3 дахь Оросын ерөнхий сайд | |
| Албан тушаал хашсан 1906 оны 7 сарын 21 – 1911 оны 9 сарын 18 | |
| Хаан | II Николай |
| Өмнөх | Иван Горемыкин |
| Дараах | Владимир Коковцов |
| Оросын Дотоод хэргийн сайд | |
| Албан тушаал хашсан 1906 оны 4 сарын 26 – 1911 оны 9 сарын 18 | |
| Ерөнхий сайд | Иван Горемыкин Өөрөө |
| Өмнөх | Пётр Дурновo |
| Дараах | Александр Макаров |
| Хувийн мэдээлэл | |
| Төрсөн | Пётр Аркадьевич Столыпин 4 сарын 14, 1862 |
| Нас барсан | 9 сарын 18, 1911 (49 насалсан) |
| Үхлийн шалтгаан | Аллага |
| Оршуулсан газар | Киев Печерскийн сүм, Украин |
| Эхнэр, Нөхөр | Ольга Борисовна фон Нейдхардт |
Пётр Аркадьевич Столыпин (Орос: Пётр Аркадьевич Столыпин, 1862 оны 4 сарын 14 [Хуучин тооллоор 4 сарын 2]– 1911 оны 9 сарын 18 [Хуучин тооллоор 9 сарын 5]) нь 1906-гаас 1911 онд II Николай хааны Сайд нарын Зөвлөлийн дарга (Оросын ерөнхий сайд) байсан хүн юм. Түүний засаглалын жилүүдэд хувьсгалт бүлэглэлүүдийг нухчин дарж, газар тариалангийн шинэчлэлийг амжилттай хийсэн билээ. Столыпины уг шинэчлэлээрээ жижиг газрын эздийн ангийг бий болгож, ингэснээр тариачдын эсэргүүцлийг намжаана гэж найдаж байсан юм[1]. Тэрээр өөрийн гэсэн улс төрийн хөтөлбөрөө тодорхойлж, томоохон шинэчлэл хийхийг оролдсон Хаант Орос Улсын сүүлчийн төрийн зүтгэлтэн гэгддэг[2].
1907—1909 онуудад шүүхийн шинэчлэл санаачилсан байна. Үүний дагуу 2,5 жилийн хугацаанд 2 мянга орчим цаазаар авах шийдвэр гаргасан бөгөөд хээрийн цэргийн шүүх байгуулагсан байна.
Түүний амьдралын сүүлийн 10 жилийн дотор 11 удаа амь наанд халдлага төлөвлөж гүйцэтгэсэн байдаг. Сүүлийн халдлага 1911 оны 9-р сарын 1-нд Киев хотноо анархист Дмитрий Богров гүйцэтгэж Столыпин шархадаж хэд хоногийн дараа нас баржээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Piotr Arkadevich Stolypin — FactMonster.com at www.factmonster.com
- ↑ Imperial Russia, 1815-1917 - Position Paper
- Conroy, M.S. (1976), Peter Arkadʹevich Stolypin: Practical Politics in Late Tsarist Russia, Westview Press, (Boulder), 1976. ISBN 0-8915-8143-X