Пүрвээгийн Дэлгэрнаран

Пүрвээгийн Дэлгэрнаран (1964 онд Улаанбаатар хотод төрсөн) -Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1989 онд ЗХУ-ын Москва хотод Цэргийн дээд сургуулийг улс төрийн ажилтан мэргэжлээр төгссөн.

1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн

  • 1989-1990 онд Талх чихэр үйлдвэрийн хорооны дарга
  • 1990-1991 онд Улаанбаатар хотын Хөдөлмөрч залуучуудын эвлэлийн дэд дарга
  • 1991-1993 онд Улаанбаатар хотын Залуучуудын холбооны дарга
  • 1993-1995 онд Хүн ам, бодлого хөгжлийн яаманд ахлах түшмэл
  • 1995-1997 онд Монгол Улсын Улсын Их Хурал дахь намын бүлэгт зөвлөх
  • 1997-1999 онд “Прогоноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1999-2000 онд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал
  • 2000-2003 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга
  • 2003-2005 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч
  • 2007-2012 онд “Автобус 3” компанийн захирал
  • 2012-2013 онд Автотээврийн газрын дарга
  • 2013-2020 онд “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, захиралын зөвлөх
  • 2020 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах референт
  • 2020 оны 8-р сарын 29-нөөс Сонгуулийн Ерөнхий Хорооны даргаар томилогдон ажиллаж байна.