Пүрэвдашийн Золжаргал

Пүрэвдашийн Золжаргал
ТөрсөнМонгол Улс, Улаанбаатар
Аль хотын суугуулМонгол Улс, Улаанбаатар
АжилКино найруулагч, зохиолч, продюсер
Он жил2012 – одоо

Пүрэвдашийн Золжаргал Монгол улсын кино найруулагч. Баавгай болохсон 2023 киногоороо олны танил болсон.

Бага нас, боловсрол[засварлах | кодоор засварлах]

Түүний анхы богино хэмжээний кино нь 2010 онд бүтээгдсэн Over the City, болон Under the Sky юм. Уг киногоороо Япон улс ын Баруун Токио хотын кино наадмаас кино клубын шагнал хүртсэн. Японд дахь сургуулиа төгсөөд Монгол улсдаа буцаж ирээд хэд хэдэн кинонд туслах найруулагчаар ажиллаж туршлага хуримтлуулсан.

Кареер[засварлах | кодоор засварлах]

Түүнээс хойш өөрийн 2 богино хэмжээний киног Burgundy 2013 болон Outliers 2017 туурвисан бөгөөд энэ 2 кино нь Алтан хальс кино наадамд үзэгчдийн хүртээл болсон.

«Баавгай болохсон» /англи. If Only I Could Hibernate/ — 2023 онд Монгол улсад монгол хэлээр бүтсэн, нэгэн гэр бүлийн сонирхолтой түүхийг харуулсан уянгын уран сайхны кино. Уг кино нь Каннын кино наадамд танилцуулагдсан Монголын анхны кино юм.

Золжаргал “Баавгай болохсон” киноны зохиолыг 2017 оноос бичиж эхлэн, олон улсын залуу найруулагчдад зориулсан сангийн сургалтуудад оролцож байжээ. Зохиолыг 2017 онд болсон “Утааг устгая” гэх жагсаалаас санаа аван бичсэн байна.

Дэлгэцийн бүтээл[засварлах | кодоор засварлах]

Уран сайхны кино[засварлах | кодоор засварлах]

Он Киноны нэр Үүрэг
2013 Бургунди Найруулагч
2017 Outliers Найруулагч
2019 Шат Найруулагч
2020 Нүцгэн ламп Найруулагч
2022 Шар автобус Найруулагч,продюсер
2023 Баавгай болохсон Найруулагч,

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]