Баавгай болохсон
Харагдац
| Баавгай болохсон | |
|---|---|
| Албан ёсны суртачилгааны зураг | |
| Найруулагч: | Пүрэвдашийн Золжаргал |
| Продюсер: | Пүрэвдашийн Золжаргал |
| Зохиол: | Пүрэвдашийн Золжаргал |
| Дүрүүдэд: | Үүрцайхын Батцоож Цэндийн Номинжигүүр Батсайханы Төгөлдөр Сандагдоржийн Ганчимэг |
| Хөгжмийн зохиолч: | Johanni Curtet |
| Зураглаач: | Дэлгэржаргалын Давааням |
| Эвлүүлэгч: | Alexandra Strauss |
| Студи: | Amygdala Films |
| Нээлт: | 2023 оны 05 сарын 21 |
| Хугацаа: | 96 минут |
| Улс: | |
| Хэл: | монгол |
«Баавгай болохсон» — 2023 онд Монгол улсад монгол хэлээр бүтсэн, нэгэн гэр бүлийн сонирхолтой түүхийг харуулсан уянгын уран сайхны кино. Уг кино нь Каннын кино наадамд танилцуулагдсан Монголын анхны кино юм.
Үйл явдал
[засварлах | кодоор засварлах]Өлзий хүү Улаанбаатар хотын гэр хороололд ээж, дүү нарын хамт амьдардаг. Хүү физикийн олон улсын олимпиадад оролцож түрүүлж тэтгэлэг авахыг зорино. Гэтэл энэ үед түүний ээж Өлзийг 2 дүүтэй нь өвлийн хүйтэнд орхиод хөдөө ажиллахаар явдаг. Өлзий хэрхэн хүнд нөхцөлийг давж тулгарсан бэрхшээлийг даван туулж буйг харуулна.
Жүжигчид
[засварлах | кодоор засварлах]- 2 дүүгийн ах Өлзий - Үүрцайхын Батцоож
- Тунгаа - Цэндийн Номинжигүүр
- Эрхэмээ - Батсайханы Төгөлдөр
- Ээж - Сандагдоржийн Ганчимэг
Гаднын холбоос
[засварлах | кодоор засварлах]- Баавгай болохсон — IMDb
- Киноны трэйлэр