Радьярд Киплинг
Жозеф Радьярд Киплинг (англи. Joseph Rudyard Kipling — /ˈrʌdjərd ˈkɪplɪŋ/; 1865 оны 12-р сарын 30-нд Бомбей хотод төрсөн—1936 оы 1-р сарын 18-нд Лондон хотод нас барсан) — английн зохиолч, яруу найрагч, сэтгүүлч болон тойрон аялагч. 1907 онд Р.Киплинг утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн анхны англи хүн төдийгүй уг шагналын түүхэн дэх хамгийн залуу шагналтан болж байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Радьярд Киплинг Британийн Энэтхэгийн Бомбей хотод орон нутгийн урлагийн сургуулийн профессор Жон Локвуд Киплинг, Алис (МакДональд) Киплинг нарын гэр бүлд төржээ. Англи дахь Радьярд нуурыг эрэг дээр эцэг эх нь танилцсан учраас түүнд Радьярд гэдэг нэрийг өгсөн гэж үздэг. Энэтхэгийн чамин үзмэрүүд, дуу чимээгээр дүүрэн эхний жилүүд ирээдүйн зохиолчийн хувьд маш их баяр жаргалтай өнгөрчээ. Гэвч 5 настайдаа Киплинг 3 настай дүүгийнхээ хамт Англи руу явж тэндээ сургуулийнхаа дотуур байранд амьдарч байжээ.