Регелийн будраа
Appearance
Регелийн будраа - (Латин: Iljinia regelii), (Орос: Ильиния Регеля)
Ургамлын тайлбар
[засварлах | кодоор засварлах]Бударгана, хавтгайн өвс гэх мэтээр нэрлэнэ. Регелийн будраа олон саглагар мөчиртэй цайвар саарал өнгийн холтостой, 40-50 см өндөр, доод хэсгээр модожсон иш бүхий хагас сөөг ургамал болно. Навч, нэг наст мөчрүүд шүүслэг, хар ногоон өнгөтэй. Хадуур мэт дээш тахийсан булцуу үзүүртэй пэлцгэр навчтай.
Тархалт
[засварлах | кодоор засварлах]Сайр, үйрмэг чулуутай хормойн хурдастай газраар өнгөнөөсөө хөвсийж марцажсан цөлийн улаавтар ухаа хөрсөнд ургана. Гадаад орчны маш хахир нөхцөлтэй газарт бараг ганцаар энд тэнд ногоорон ургана.[1]
Ашигласан материал
[засварлах | кодоор засварлах]- ↑ Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 152
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах] Викизүйлд Регелийн будраа-тай холбоотой мэдээлэл байна. |