Jump to content

Регелийн шар мод

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Регелийн шар мод - (Латин: Sympegma Regelii), (Орос: Симпегма Регеля)

Ургамлын тайлбар

[засварлах | кодоор засварлах]

20-50 см өндөр ургадаг саарал өнгийн, дээд хэсгээр ихээхэн салаалсан хагас сөөг ургамал. Сарвайж ургасан саарал өнгөтэй нэг наст олон мөчрүүдтэй. Уг орчимдоо нарийхан махлаг, цэлцгэр, нүцгэн, энгийн навчтай. Навчаар ороогдмол олон тооны цэцгүүд нийлж толгой баг цэцгийг бүрдүүлнэ. Зургаадугаар сард ургаж эхлэн есдүгээр сард хагдарна. Ганг сайн тэсвэрлэнэ. Гантай үед цөөн навч гаргадаг.

Уул толгодын хайрга чулуутай хажуу, асга, марц, шавранцартай бэлээр ургана. Чулуу ихтэй газраар ургах дуртай, элсэд ургадаггүй.[1]

Ашигласан материал

[засварлах | кодоор засварлах]
  1. Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 160
Викизүйлд Регелийн шар мод-тай холбоотой мэдээлэл байна.