Jump to content

Рианна

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Рианнa
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрРобин Рианна Фэнти
Тайзны нэрРианна
Төрсөн1988 оны 2 сарын 20 (1988-02-20) (
  1. REDIRECTЗагвар:25 настай), Барбадос, Сэйнт Майкл
Хөгжмийн урсгалR&B, поп, рэггэ, дэнс, urban pop, Евродэнс
МэргэжилДуучин, ая зохиогч, продюсер, видео найруулагч, зохиолч, жүжигчин[1]
Идэвхтэй2005–одоо
СтудиДэф Жэм, СРП, Рок Нэшн[2]
Цахим хуудасrihannanow.com

Рианнагийн гарын үсэг

Робин Рианна Фэнти (Англи: Robyn Rihanna Fenty, 1988 оны 2 сарын 20-нд төрсөн) буюу та бидний мэддэгээр Рианна нь алдартай R'nB дуучин юм. Тэрээр Барбадосын Сэйнт Майклд төржээ. 16 настайдаа АНУ-руу нүүсэн бөгөөд тэнд продюсер Эван Рожэрстэй танилцаж, алдарт Жэй-Зигийн Дэф Жэм Рэкордингсийн уран бүтээлч болжээ. 2005 онд тэрээр өөрийн анхны бие даасан Music of the Sun хэмээх цомгоо гаргасан бөгөөд Billboard 200-д эхний шилдэг 10-т багтаад зогсохгүй цомогт багтсан Pon de Replay гэх single нь Billboard Hot 100-д эхний 10-т багтсан байна.Ингээд жил ч хүрэхгүй хугацааны дараа хоёрдох цомог болох A Girl Like Me гарсан бөгөөд Billboard Album Chart-д шилдэг 5-д багтсан байна. Цаашлаад цомогт орсон түүний шилдэг US number one single SOS, шилдэг 10-т багтсан Unfaithful, Break it Off single-үүд нь гаржээ. 2007 онд Рианнагийн гурав дахь цомог Good Girl Gone Bad нь гарсан бөгөөд Biilboard 200-д 2-рт жягссан ба цомогт орсон US number one single-үүд болох Umbrella, Take a Bow болон Disturbia цаашлаад дэлхийн хэмжээний хит single Don't Stop The Music нь гарсан байна. Гурав дахь цомог нь Grammy Awards-д 9 төрөлд нэр дэвшсэн ба Umbrella дуу нь Best Rap/Sung Collaboration төрөлд түүнд Grammy-гийн шагнал авчирсан юм.

Рианна нь мөн дэлхийн баян дуучин бөгөөд 600 сая долларын хөрөнгөтэй аж.

  1. "Rihanna To Become An Actress – Celebrity Gossip, News & Photos, Movie Reviews, Competitions". Entertainmentwise. Archived from the original on 2010-08-02. Татаж авсан: 2010-07-29.
  2. FEKADU, MESFIN (2010-10-20). "Rihanna leaves manager, now under Jay-Z's umbrella". Billboard. Татаж авсан: 2011-02-23.