Рихард Зорге
Рихард Зорге (герман. Richard Sorge), жинэхэн нэр нь -Ика Рихардович Зорге, тагнуулын нууц нэр нь «Рамзай», «Инсон», «Зонтер» (Оросын эзэнт улсын Баку мужийн Санбучи тосгонд 1895 оны 10-р сарын 4-нд төрсөн- 1944 оны 11-р сарын 7-нд Японы эзэнт улсын Токио хотод нас барсан) -германы сэтгүүлч, дипломат, Дэлхийн хоёрдугаар дайны үед Япон дахь зөвлөлтийн тагнуулын нууц ажилтан (1933—1941). ЗХУ-ын баатар цолыг 1964 онд нөхөн олгосон байна.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Рихард Зорге 1895 оны 10-р сарын 4-нд Оросын эзэнт улсын Баку мужийн Сабунчи тосгонд Нобелийн компанид газрын тос олборлогч герман инженер Густава Зорге (1852—1907), төмөр замын ажилчны охин, орос үндэстэн Нина Степановна Кобелев нарын хүү болж төржээ. 1898 онд Зоргегийн гэр бүл Оросоос Герман руу нүүжээ.
1914 оны 10-р сард дунд сургуулиа төгсөөгүй байхдаа Рихард Зорге Германы армид сайн дураараа орж Дэлхийн нэгдүгээр дайны тулалдаанд оролцож шархдаад 1918 онд цэргийн албанаас чөлөөлөгдсөн байна.
1917 онд тэрээр дунд боловсролын гэрчилгээ, дараа нь 1918 онд Берлины Фридрих Вильгельмийн эзэн хааны Их сургуулийн диплом авчээ. Цэрэг татагдсаныхаа дараа тэрээр Киелийн их сургуулийн нийгмийн ухааны факультетэд элсэн орсон. Гамбургт их сургууль нээгдэхэд Зорге төр, хуулийн факультетэд элсэж шалгалтыг онц дүнтэй өгч, төр, хуулийн докторын зэрэг хамгаалсан (1919 оны 8-р сард тэрээр Хамбургийн Их сургуульд эдийн засгийн ухааны зэрэг хамгаалсан байна). Германы коммунист болж үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байжээ.
1924 онд Германы Коммунист намын үйл ажиллагааг хориглосны дараа Зорге удирдлагын зааварын дагуу Коминтерний гүйцэтгэх хорооны урилгаар Москвад очжээ. 1925 онд Большевикуудын Бүх холбоот коммунист намд элсэж, Зөвлөлтийн иргэншил авч, Коминтерний аппаратад ажилд орж, Большевикуудын Бүх Холбооны Коммунист Намын Төв Хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмийн хүрээлэнгийн зохион байгуулалтын хэлтсийн мэдээллийн хэлтсийн туслах, улс төр, шинжлэх ухааны нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.
1929 онд Англи, Ирландад томилолтоор ажилласан байна. Москвад Зорге сүүлд эхнэр болсон Екатерина Александровна Максимоватай танилцсан байна.
1929 оны 11-р сард тэрээр Улаан Армийн Тагнуулын газар ажилд орж Ян Берзин, Семён Урицкий нарын удирдлага дор ажиллаж байжээ.
1930 оноос хойш - Шанхайд томилогдсон байна. Энд тэрээр Америкийн сэтгүүлч, тагнуулч Агнес Смедли, Японы коммунист сэтгүүлч Хоцуми Озаки нартай уулзаж, хожим тэд Зоргегийн чухал мэдээлэгч болсон юм. Мөн Зоргегийн мэдээлэгчийн нэг нь Хятадын коммунист Зян гэж хүн байжээ. 1930 оны 5-р сарын эхээр Зорге Кантон болон Хятадын өмнөд мужуудад зургаан сар ажилласан. Зоргегийн тагнуулын бүлэг Чан Кай Шигийн армийн Германы цэргийн зөвлөхүүдийн нууц кодыг олж авч чадсан байдаг.
1933 онд түүнийг Японд илгээх шийдвэр гарч 1933 оны 9-р сарын 6-нд германы нөлөө бүхий «Берлинер бёрзен курьер», «Франкфуртер цайтунг», «Теглихе рундшау», «Дойче фольксвирт», «Геополитик» зэрэг сонины сурвалжлагчаар Японд очжээ.
1938 онд германы цэргийн атташе Иоген Отт Японд Германы Элчин сайд болоход Зорге элчин сайдын яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга болжээ. Зорге Элчин сайд Оттын албан бус зөвлөх байсан ч нууц бичиг баримттай ажиллах боломжтой байжээ. Отт Гуравдугаар Рейхийн үед болсон бараг бүх зүйлийн талаар Зоргед ярьж, Японы удирдлагатай хийсэн уулзалтын үр дүнгийн талаар түүнд мэдээлж, бүх захидал харилцааны талаар танилцуулдаг байжээ. Үүний үр дүнд Дэлхийн 2-р дайн эхэлсний дараахан Зорге Германы элчин сайдын яаманд албан ёсоор ажиллах болжээ Германы мэдээллийн товчооны захирал фон Ритгений нэрийн өмнөөс Зорге Японы бодлогын талаар Германы тагнуулын албанд мэдээллийн материал бэлтгэдэг байсан. Герман ЗСБНХУ руу дайрсны дараа Зорге Германы тагнуулынханд Япон ямар ч тохиолдолд ЗСБНХУ-тай байгуулсан үл довтлох гэрээг зөрчихгүй гэж мэдэгдэж байсан байна.
1941 оны Зоргег Японы тагнулынхан баривчилжээ. Зорге-г 1944 оны 11-р сарын 7-нд Токиогийн «Сугамо» шоронд өглөөний 10:20 цагт цаазаар авчээ.
- 1895 онд төрсөн
- 1944 онд өнгөрсөн
- Германчууд
- Зөвлөлтийн иргэн
- Бакугийн хүн
- Ваймарын Бүгд Найрамдах Улсын хүн
- Германы сэтгүүлч
- ЗХУ-ын Коммунист намын гишүүн
- ЗХУ-ын тагнуулын албаны хүн
- 20-р зууны тагнуулч
- 20-р зууны зохиолч
- 20-р зуунд цаазлагдсан хүн
- ЗХУ-ын баатар
- Лениний одон шагналтан
- Төмөр Загалмайн одон шагналтан
- ГКН-ын гишүүн
- ГҮСАН-ын гишүүн
- Германы Бие даасан социал демократ намын гишүүн
- Коминтерний тэргүүн
- Германы эзэнт гүрний дэлхийн нэгдүгээр дайны хүн
- ЗХУ-ын дэлхийн хоёрдугаар дайны хүн
- Хамбург Их Сургуулийн төгсөгч
- ЗХУ-Японы харилцаа