Jump to content

Ром аймаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Итали улсын газрын зураг дахь Лацио муж (улбар шар+улаан), түүн доторх Ром аймгийн (улаан) байршил

Ром аймагИтали улсын 110 аймаг, түүн дотроо Лацио мужид харьяалагдах 5 аймгийн нэг. Аймаг (provincia) гэх засаг захиргааны нэгжийг Италийн хувьд муж (region), суурин (commune) хоёрын дундах нэгж гэж ойлгоно.

5,352 км² (Лацио нутгийн 31.0%) нутагтай энэ аймагт 2010 онд 4,184,293 (Лацио мужийн 71.5%, Италийн аймгуудаас хамгийн олон) хүн амьдарч байсан. Аймгийн төв нь Ром.

Ром аймаг дотроо 121 суурин (commune) болж хуваагддагаас томоохныг жагсаав:

Нэр / Нэрийдлэг (Орос / Монгол)Итали нэрХүн амын тоо
1Ром (монгол)Roma2,744,941
2Гуидония-МонтечельоGuidonia Montecelio83,039
3ФьюмичиноFiumicino69,329
4ПомецияPomezia60,438
5ТиволиTivoli56,300
6АнциоAnzio54,238
7ВеллетриVelletri53,215
8ЧивитавеккьяCivitavecchia52,203
9НеттуноNettuno47,055
10АрдеяArdea41,889