Jump to content

Рэнцэндоржийн Энхтуяа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Рэнцэндоржийн Энхтуяа (уран бүтээлчийн нэр нь Эмүжин; 1973 оны наймдугаар сарын 17-нд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн) нь Монголын зохиолч, хүүхдийн зохиолч, яруу найрагч, сэтгүүлч.

Зохиолч Р. Энхтуяа Дорно дахины утга зохиолын дээд сургуулийг[1] 1996 онд дүүргэсэн бөгөөд дараа нь 1998 онд Япон улсад хоёр сарын хугацаатай сэтгүүлчийн дамжааг төгсчээ.[2]

Тэрээр 1996 онд дээд сургуулиа төгсөөд "Өнөөдөр" сонингоос ажлын гараагаа эхлүүлсэн.

2005 онд "Эмүжин" шүлгийн номоороо МЗЭ шагнал авсан.

Тэрээр хоёр хүүхэдтэй.

  • «Хар торон бээлий», өгүүллэгийн түүвэр 2009 он
  • «Эмүжин», яруу найргийн түүвэр 2009 он
  • «Улбар хөлт», уран зохиолын ном 2009 он
  • «Хөх сарны явдал», дөрвөн боть роман 2015 он
    • Нэгдүгээр дэвтэр: «Ичгүүр, эрх чөлөө, нутаг»
    • Хоёрдугаар дэвтэр: «Хэний ч биш эмэгтэй»
    • Гуравдугаар дэвтэр: «Чи намайг тэвчиж чадах уу»
    • Дөрөвдүгээр дэвтэр: «Үүрд, эсвэл хэзээ ч үгүй»
  • «Балчир Есүхэй», үлгэрийн зохиол 2015 он
  • «Цэнхэр шувуу», үлгэрийн зохиол 2015 он
  • «Эвэрт могой», үлгэрийн зохиол 2015 он
  • «Үзэсгэлэнт оюун ухаан», үлгэрийн зохиол 2015 он
  • «Шидэт гүүр», үлгэрийн зохиол 2015 он
  • «Хөх гуталт», үлгэрийн зохиол 2015 он[3]
  • 1978 он: «Эмүжин 1.2» яруу найргийн түүврээрээ Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналыг хүртсэн[4]
  1. gogo.mn: Р.Эмүжин казинод ажиллаж олсон мөнгөөрөө анхны номоо хэвлүүлж байжээ, нийтлэгдсэн 2009 оны арвандүгээр сарын 27, хандсан 2020 оны долоодугаар сарын 8.
  2. zindaa.mn: Р.Эмүжин Эр хүний шоовдорлогдсон сэтгэлээс инээмсэглэл хүсэх хэрэггүй, сэтгүүлч Б. Янжиндулам, нийтлэгдсэн 2017 оны арванхоёрдугаар сарын 4, хандсан 2020 оны долоодугаар сарын 8.
  3. Азхур номын дэлгүүрийн цахим хуудсан дахь номын жагсаалт
  4. "МЗЭ-ийн шагналтнуудын нэрс, бүтээл". Archived from the original on 2020-01-29. Татаж авсан: 2020-07-08.