Саид боомт
Харагдац
Саид боомт (араб. بورسعيد [boɾ.sæˈʕiːd], Бур-Саид, англи. Port Said) —Египт улсын умард хэсэгт Газар дундын тэнгисийн эрэг дээрх Суэцийн сувгийн умард үзүүрт орших боомт хот. Хүн ам нь 2022 оны байдлаар — 607 353 байсан.
Энэ боомт хотод загас агнуур, химийн үйлдвэр, татдаг тамхины болон хүнсний үйлдвэрүүд хөгжсөн. Энэ боомтоор Египт улс хөвөн, будаа экспортолдог байна. Суэцийн сувгийн засвар үйлчилгээ, өнгөрч буй хөлөг онгоцыг цэнэглэх үйлчилгээ үзүүлдэг ажээ. Мөн тус хот нь Далайн эргийн амралтын газар юм.
Энэ хот нь 1859 онд Газар дундын тэнгисийг далайн эргийн давстай Манзала нуураас тусгаарласан элсэн дээр байгуулагдсан. Анх Суэцийн сувгийн дэд бүтцийн нэг хэсэг болгон барьсан бөгөөд үнэгүй (татваргүй) боомт болж хурдан хөгжсөн юм.