Сайрын хялгана

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Сайрын хялгана - (англ. Stipa glareosa), (орос. Ковыль галечный буюу ковылёк)

Говийн хялганын нэгэн адил нутгийн хүмүүс цагаан өвс, монгол өвс, жижиг хялгана гэж нэрлэдэг. Хатуу дэгнүүлт олон наст үет ургамал. 15-18 см өндөр, өнтэй зун түүнээс өндөр ургадаг. Ишний доод хэсэг навчны угларгаар ороогдсон байх учир хөрснөөс ил орших хатуу дэгнүүл үүсгэнэ. Хөгжлийн найлзуур мушгирсан урт, үржлийн найлзуур нилээд өргөн навчтай боловч үзүүр рүүгээ нарийсч төгсөнө. 5-7 см урт нэг тахирласан үзүүрээсээ үрээ хүртэл үсэнцрээр хучигдмал сортой байдаг.

Сайрын хялгана дөрөвдүгээр сарын сүүлч тавдугаар сарын эхээр ногоорон ургаж, зургаа долоодугаар сард цэцэглээд наймдугаар сард үрээ тараана. Сайрын хялгана цөлөрхөг хээрийн бүсийн нууруудын хотгор, ухаа бор хөрстэй газраар бэлчээрт зонхилон ургана. Цөлөрхөг хээрийн марцлаг болон элсэнцэр, сайртай элсэнцэр хөрстэй дов толгод, хөтөл гүвээ, тэгш газраар мөн тохиолдоно.[1]

Ашигласан материал[засварлах | edit source]

  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 29]