Jump to content

Самандарын Цогтбаяр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Самандарын Цогтбаяр нь (1964 онд төрсөн) Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, монголын шог зураачдын томоохон төлөөлөл зураач юм.

Самандарын Цогтбаяр нь 1964 оны 12 сарын 13-нд Улаанбаатар хотод мэндэлжээ. С.Цогтбаяр нь нийгмийн амьдрал, улс орны улс төрийн байдал зэргийг хошин хэлбэрээр уран бүтээлээ туурвидаг чөлөөт уран бүтээлч юм. 

Тэр Дүрслэх урла­гийн дунд сургууль дүүргэж "Үнэн", "Тоншуул" со­ниноос ажлын гараагаа эхэлжээ. С.Цогтбаяр нь VII ангиасаа хөгжмийн бичлэг, ном цуглуулдаг болжээ.

  • 1980-аад оноос "Тоншуул" сэтгүүлийг эрхлэн гаргах болсон.
  • 2002 оноос "Тоншуул" сонин болгож сэргээж эрхлэн гаргах болжээ.
  • 2007 онд С.Цогтбаяр 50 дахь үзэсгэлэндээ зургаа илгээсэн тооцоо бий.

С.Цогбаяр өөрийгөө "Хоёр дахь үеийн малчин хүн" гэж comedy club тайзан дээрээ хэлж байв. Түүний аав Завхан аймгийн Шилүүстэй суманд малчин байжээ.

2016 оны байдлаар "Mongolian Observer" гэж сэтгүүлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байв.

С.Цогтбаяр шог зургийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй уран бүтээлч юм. Түүний гаргасан шог зургийн номоос дурдвал:

  •  2001 онд "Учиртай инээд" хошин шог зургийн түүвэр
  • "Төрийн төлөө оготно" шог зургийн ном
  • "Шог зургууд" хошин шог зургийн түүвэр
  • Борхүү, Одхүү, Төмөрхүү гурвын адал явдал
  • 2011 онд Соёлын Гавъяат Зүтгэлтэн