Самбуугийн Заяасайхан
Самбуугийн Заяасайхан (1975 онд төрсөн) нь Монголын зураач.
Заяасайхан Баянхонгор аймгийн Баацагаан сумаас гаралтай. 15 настайдаа лам болохоор шийдэн 2 жил шашны ном үзэж байхдаа түүний сонирхол уран зураг байсныг ойлгон 1997 онд “Соёл” сургуулийг, 2002 онд СУИС-ийн монгол зургийн ангийг тус тус төгсөж, Урчуудын Эвлэлийн Хорооны үзэсгэлэнд өөрийн анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан байна. Ерөнхийдөө тэр жаахан antiactemic талдаа зураач хүн. Заяасайхан зураач болохын тулд заавал сургуульд явах шаардлагагүй гэж боддог. С.Заяасайхан анх яаж зураг зурж эхэлсэн тухайгаа ярихдаа: "Аав минь уран зохиол, зургийн багш хүн байсан учраас их гоё зурна. Бага байхдаа аав шигээ гоё зураг зурмаар санагдаад нэг л өдөр зураад эхэлсэн" гэж ярьсан. Түүний аав дуу цөөтэй, барагтай л бол юм ярьдаггүй хүн байсан. Нэг удаа цагаан дарь эх бурхныг шөнөжингөө зураад яг аавынхаа нүдэнд харагдахаар газарт тавьж унтаад өглөө боссон чинь “Миний хүү чинь зураач болчихжээ” гэж хэлсэн тэр үг нь одоо ч мартдаггүй гэсэн. Самбуугийн Заяасайхан зураач гурван хүүхэдтэй бөгөөд хоёр хүү, нэг охинтой. Эхнэр нь одоогоор хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Том хүү нь аавынхаа авьяасыг өвлөж хөөрхөн зурдаг гэнэ. [1]
Ажлын түүхэн замнал
[засварлах | кодоор засварлах]С.Заяасайхан зураач сургуулиа төгсөөд Sausalitod хэмээх галерейтэй зургаан жил хамтарч ажилласан. Түүнээс хойш уран бүтээлийн үзэсгэлэнгээ Европ, Англи, Америк, Австрали, Япон, Хятад, Араб зэрэг 20 гаруй оронд гаргасан. Тэрбээр одоо бие даасан чөлөөт уран бүтээлч. Тэрбээр 2013 онд Сан-Франциско хотноо "Талын баатрууд" нэртэй цуврал бүтээлүүдээ америк үзэгчдэд гаргасан бөгөөд монгол баатар эрсийн дүр төрхийг дүрсэлсэн түүний бүтээлүүдээс монгол зургийн аргыг Японы техниктэй хослуулсан Хубилай хааны дайчид Японы эрэгт буугаад эзлэн авахаар дайрч байгаа тулалдааныг дүрсэлсэн "Mongolian Invasion" нэртэй зураг үзэгчдийн сонирхлыг маш ихээр татаж байсан байна.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Түүний бүтээлүүд эртний нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал, төв Азийн үндэс угсаанаас сэдэвлэн үндэсний хэв шинж, түүх соёл, хатдын дүр зураг, монгол эмэгтэйн гоо сайхныг илүү тод тусгадаг.
С.Заяасайхны бүтээлийг худалдаж авах санал байнга ирдэг бөгөөд хамгийн их хөдөлмөр шаардсан, бас өндөр үнэд хүрсэн бүтээл гэвэл “Эртний нүүдэлчдийн мөр” зураг нь нэг жил гаруй хугацаанд бүтсэн ба мөнгөний дутагдлаас болоод гоё зургуудаа маш хямд үнээр зарсан тохиолдол зөндөө ч хамгийн хямддаа 3000 ам.доллараас эхэлдэг. Энэ тийм ч үнэтэйд тооцогдохгүй. Уран бүтээлчийн хувьд, дундаж үнэлгээ л юм гэж ярьсан. Тэрбээр одоо хийж байгаа сэдэвээ улам баяжуулж, үргэлжлүүлэх мөн уран бүтээлээрээ гайхагдсан маш сайхан галерей ажиллуулах мөрөөдөлтэй. [2]
Үзэсгэлэн[3]
[засварлах | кодоор засварлах]- 2001 онд Монгол дахь Германы элчин сайдын яам-үзэсгэлэн
1999-2003 онд Улаанбаатар-Соло Арт үзэсгэлэн
- 2007-2010 онд Америкийн Нэгдсэн Улс, Калифорниа-Artist Galerie Elektra Sausalito
- 2008 онд Австрали, Брисбайн хот-Бие даасан үзэсгэлэн
- 2008 онд Япон, Нийхама-Nomad Man үзэсгэлэн
- 2009 онд Япон, Мацүяама-Nomad Man үзэсгэлэн
- 2010 онд Европ- Nomad Man шоу аялал
- 2011 онд Их Британи- Nomad Man шоу аялал
- 2011 онд Япон, Осака-Transnational art
- 2011 онд Америкийн Нэгдсэн Улс, Нью Йорк-Art expo
- 2011 онд Япон, Осака-Nomad Man үзэсгэлэн
- 2002-2003 онд Тодорхой бус
- 2014 онд Япон, Шизүока-Үзэсгэлэн
- 2014 онд Япон, Токио-Legends of the steppe бие даасан үзэсгэлэн
- 2015 онд Тайвань-Үзэсгэлэн