Самбуугийн Мөнхжаргал
Самбуугийн Мөнхжаргал (Хуучин Түшээт хан аймгийн Ахай гүний хошуу, одоогийн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Бүрэнхаан уулын өвөр, Амарбаясгалант хийдийн хөлд 1941 онд төрсөн- 2016 онд Улаанбаатар хотод нас барсан)- Монгол улсын төрийн зүтгэлтэн. 1978-1990 онд 12 жил Нийслэл Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга (УБ хотын дарга) байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрбээр 1949-1959 онд бүрэн дунд 6-р 10 жилийн дунд сургууль төгссөн.
1959- 1965 онд ЗХУ-ын Москва хотын Архитектурын дээд сургууль төгссөн.
1965-1972 онд Улсын барилгын зургийн төв институтэд архитектор, ерөнхий инженер, захирал.
1972-1978 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын төлөвлөгөөний комиссын орлогч дарга,
1978 -1990 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга,
1990-1991 онд Үндэсний хөгжлийн яамны нэгдүгээр орлогч бөгөөд төрийн сайд, газрын дарга, ерөнхий экспертээр ажиллаж байгаад
1992 оноос хувиараа аж ахуй эрхлэн “Амарбаясгалант” зочид буудлын ерөнхий захирлаар ажиллаж байсан.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]Түүний ажлыг үнэлж, “Алтан гадас” одонгоор хоѐр удаа, "Хөдөлмөрийн хүндэт медаль”, бусад ойн медалиуд, гадаад орнуудын одон медалиудаар шагнажээ. 1999 онд “Улаанбаатар хотын хүндэт иргэн” цол хүртээсэн юм.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Эхнэр Х.Лхамаа, хүү М.Энхбат, М.Энхболд.