Jump to content

Самдангийн Батсүрэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Самдангийн Батсүрэн (1944 онд Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн)- Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан. Цэвээний Дорж, Биндэрьяагийн Цэенханд нарын хамт Үндэсний ТВ-ийн анхны нэвтрүүлэгчдийн нэг.

Бага насаа Батсүмбэр, Аршаант хавийн төмөр замын өртөөнд өнгөрөөжээ.

1944 онд Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн. 1959 онд Хүн эмнэлгийн дунд сургуулийг бага эмч мэргэжлээр төгссөн.

1967 онд 2 сар ЗХУ-д курст сууж телевизийн нэвтрүүлэгчийн уралдаант сонгон шалгаруулалтаас тунаж үлдээд Монголын радио телевизэд нэвтрүүлэгчээр ажиллаж эхэлжээ.

1978 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр сурч төгссөн.

С.Батсүрэн олны танил болсон "Хүргэн хүү" киноны Жамц "баян"-ы охин Должинд тоглохынхоо өмнө нэг киноны эпизодины дүрд тоглож байжээ.

1970 он "Дайны тухай өгүүллэгүүд (Далайд дусал нэмэр)" -сувилагч

1971 онд "Хүргэн хүү " -Должин.

1989 он "Алтан шонхор" -Хиян баатарын эхнэр

1992 он "Цөвүүн цагийн богд" -хатан

1990 он "Эзэнгүй айл", "Ээж" зэрэг кинонуудад тогложээ.

1997 онд "Залуу нас бид хоёр" дурсамж номоо бичсэн байна.

Түүний хань Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Доктор, Профессор зохиолч, зураач Ж.Саруулбуян юм.