Саму буйма
Appearance
Саму буйма ноён бол Гэрсэнз жалайр хунтайжийн бага хатан Мөнхүйгээс 1545 онд төрсөн. Гэрсэнз хунтайж нас барсны дараа түүнд Урианхай отог ноогдсон. Нутаг нь Говь Алтай аймгийн Бүс хайрхан, Тонхил, Цэцэг нуур, Сутай хайрхан зэрэг Ховд, Говь-Алтай аймгийн зааг нутаг эзэмшил болж байв. Орд өргөө нь Бүс хайрхан орчимд байжээ.[1]
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Эцэг:Гэрсэнз хунтайж
- Эх:Мөнхүй хатан
- Хатан:Жимсхэн хатан[2]
- Хүүхэд: Хонгой зоргол ноён, Самчахан абай, Жожу дархан баатар.[3]
Ишлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ http://mongolambas.blogspot.com/p/blog-page.html
- ↑ Үндэсний их шар тууж оршивой. УБ., 2006. 101 дэх тал
- ↑ Үндэсний их шар тууж оршивой. УБ., 2006. 101 дэх тал