Сана (дуучин)

Сана
Төрсөн1996 оны 12 сарын 29 (1996-12-29) (27 настай)
Япон, Осака
Мэргэжил
  • Дуучин
Хэзээнээс : 2015

Компани : JYP Entertainment, Warner Music Japan, Republic Records

Бусад : Twice, JYP Nation, MiSaMo
Ханзаар : 湊崎 紗夏

Бүтэн : Минатозаки Сана

Солонгосоор : 사나
Signature

Амьдралын талаарх товчхон тайлбар[засварлах | кодоор засварлах]

1996 оны арванхоёрдугаар сарын 29-нд Японы Осака хотод айлын ганц охин болон мэндэлсэн. Сана эртнээс дуучин, бүжигчин болох хүсэлтэй байсан бөгөөд дунд сургуульд байхдаа “Osaka Jo-hall”-д ээжтэйгээ цуг 2PM хамтлагийн тоглолтыг үзэж байжээ. Түүний үзсэн хамгийн анхны кпоп хамтлаг байсан ба мянга мянган фенүүдийнхээ өмнө гялалзах 2PM хамтлагийг харсан үеэс л дуучин болохыг хүсэж эхэлжээ.

Дэбютээс өмнө[засварлах | кодоор засварлах]

Сана 2009 онд Осака дахь EXPG-д бэлтгэл хийж эхэлсэн бөгөөд анх Өмнөд Солонгост бус Японд дуучин болохоор төлөвлөж байж. Тухайн үед тэрээр дунд сургуульд байсан ба найзуудтайгаа цуг дэлгүүр хэсэж байхдаа JYP entertainment-ийн ажилчдын нүдэнд өртөн санал авсан бөгөөд, уг санал нь жил бүр зохиогддог JYPE Япон дахь шалгаруултанд оролцох талаар байв. Хожим нь Сана уг саналыг гэрийхэнтэйгээ бодож зөвлөлдсөний үр дүнд оролцон, амжилттай тэнцэж 2012 оны дөрөвдүгээр сард Өмнөд Солонгост ирж тууштай бэлтгэлийн гараа эхлүүлснээр JYP-д нийт гурван жил бэлтгэгдсэн юм. Тухайн 2012 оны цаг үед Санаг Японы зах зээлд чиглэсэн дөрвөн гишүүнтэй охидын хамтлагт орно гэж таамаглаж байсан ч улмаар тус жилд Япон, Солонгосын хооронд үүссэн хурцадмал байдлаас хамаарч хамтлагийн төлөвлөгөө хэсэгчлэн цуцлагдсан. Дараад нь зургаан гишүүнтэй “6MIX” гэх охидын хамтлагт дэбют хийхээр төлөвлөгдөж байсан ч мөн л цуцлагджээ. Тэрээр TWICE-д дэбют хийхээс өмнө Got7 хамтлагийн “A” дууны клипэнд тоглосон байдаг.

2015 он, Sixteen, Twice, Бие даасан үйл ажиллагаа болон MiSaMo[засварлах | кодоор засварлах]

2015 онд Twice хамтлагийн гишүүдийг тодруулах зорилготой JYP Sixteen гэх телевизийн реалити цуврал буюу survival show эхэлсэн. Нийт арван зургаан охид оролцсон ба таван сарын турш үргэлжилж үүнд Сана стандартд нийцэж амжилттай тэнцсэнээр 2015 оны аравдугаар сард есөн гишүүний бүрэлдэхүүнтэй TWICE охидын хамтлагийн нэг гишүүн болж дэбютээ хийжээ. The Story Begins хэмээх хамгийн анхны цомгоо эхлүүлж “Like Ooh-Ahh” нэртэй дуугаар хамтлагийн анхны клип цацагдсан юм. Сана эгдүүтэй, тачаангуйгаас гадна эрч хүчтэй хөгжилтэй зан чанараараа алдартай ба ганц Солонгост төдийгүй бусад улсуудад ч энэ талаараа хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд Япон, Солонгосын харилцааг сайжруулахад тус дөхөм болсон алдартнууд дунд түүний алдар нэр тооцогддог. Gallup Korea-аас жил бүр явуулдаг 2018 оны санал асуулгаар Сана Солонгосын хамгийн алдартай idol жагсаалтын 17 дахь санал асуулгын хамгийн өндөр үнэлгээтэй Япон хүнээр тодорчээ. Мөн 2019 оны санал асуулгад 15-р байранд орсноос гадна Өмнөд Солонгост цэргийн алба хааж буй цэргүүдийн дунд явуулсан судалгаагаар Сана мөн хамгийн алдартай эмэгтэй Kpop Idol хэмээн шалгарсан байдаг.

Сана 2021 оны 2-р сард Японы Kobukuro хамтлагийн “Sotsugyou” дууг ковер дуулсан. Уг дууны Cappella хувилбарыг хамтад нь гаргаж Warner Music Japan-ээр дамжуулан дижитал сингл болгон мөн цацсан юм. Дараад нь 2021 оны 3-р сард Сана Kubukuro хамтлагтай хамтран дуулсан хувилбараа ч мөн цацаад амжсан.

2023 оны 2-р сарын 9-нд хамтлагийн бусад япон гишүүд болох Момо, Мина нарын хамт MiSaMo нэртэйгээр subunit гаргана гэж JYPE мэдэгдсэн юм. Уг нэрэн дор дебют хийхээс өмнө буюу 1-р сарын 25-нд олон ангит киноны дуу болох “Bouquet”-ыг тэд хамтдаа дуулсан юм.

Нүүр царай, элч төлөөлөгч[засварлах | кодоор засварлах]

TWICE-аас гадна Сана хэд хэдэн брендийн сурталчилгаанд тоглож байв.

- 2021 онд хамтлагийн гишүүн болох Дахюнтай хамт арьс арчилгааны бренд болох A'pieu-д нүүр царай болов.

- 2022 оны гуравдугаар сард Wakemake брендийн нүүр царай болов.

- 2023 оны гуравдугаар сард арьс арчилгааны Missha болон нүүр будалтын Espoir брендийн аль алинд нь элч төлөөлөгчөөр сонгогдов.

- 2023 оны долдугаар сард үнэт эдлэлийн томоохон бренд болох Graff-д Япон дахь анхны элч төлөөлөгч болов.

- 2023 оны есдүгээр сард Италийн тансаг зэрэглэлийн загварын бренд болох Prada мөн адил элч төлөөлөгчөө болсныг мэдэгдэв.

Бусад[засварлах | кодоор засварлах]

Sana Minatozaki