Got7

GOT7 буюу (Солонгос: 갓세븐 ) нь JYP Entertainment-аас гаргасан солонгос, хятад, америк, тайланд долоон гишүүний бүрэлдэхүүнтэй, Өмнөд Солонгосын хөвгүүдийн хамтлаг юм.

Анх 2014 оны 1 -р сарын 14-нд Girls Girls Girls дуугаар debut хийсэн бөгөөд 2015 онд гаргасан If you do хэмээх дуугаараа анхны ялалтаа авч байжээ.

Fandom нэршил нь Ahgase( бяцхан шувуу)буюу IGOT7 юм.

2021 оны 1-р сарын 19-нд JYP Entertainment-аас 7 гишүүн 7-уулаа гарч гэрээгээ цуцалсан. Гэсэн хэдий ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, хамтлаг тарахгүй хэмээн зарласан юм.

Гишүүд[засварлах | кодоор засварлах]

Жэйби (JayB)[засварлах | кодоор засварлах]

Им Жэ-Бом (Солонгосоор: 임재범) нь 1994 оны 1 сарын 6-нд Өмнөд Солонгос улсад төрсөн. Хамтлагийн ахлагч, гол хоолой, дэд бүжигчин. Мөн жэйб нь хамтлагийн Жинёнтой нэгдсэн "JJ Project" гэх хамтралтай бөгөөд тэд дэбүтээсээ өмнө "Dream High2" кинонд тоглож жүжигчний гараагаа эхэлсэн юм.

Марк (Mark)[засварлах | кодоор засварлах]

Марк И-Эн Туан (Тайванаар: 段宜恩) нь 1993 оны 9 сарын 4-нд АНУ-ын Лос-Анжелест төрсөн. Хамтлагийн гол реппер, нүүр царай, дэд бүжигчин.

Жэксон (Jackson)[засварлах | кодоор засварлах]

Жэксон Ван (Хятадаар: 王嘉爾) нь 1994 оны 3 сарын 28-нд Хонконгод төрсөн. Хамтлагийн дэд реппер, хоолой, дэд бүжигчин.

Жинён (Jinyoung)[засварлах | кодоор засварлах]

Пак Жинён (Солонгосоор: 박진영) нь 1994 оны 9 сарын 22-нд Өмнөд Солонгос улсад төрсөн. Хамтлагийн дэд хоолой, бүжигчин. Тэрбээр нийт 7 кинонд гол болон туслах дүр бүтээсэн байдаг. Кинонд бүтээсэн анхны дүр нь "DREAM HIGH 2" буюу "Мөрөөдлөөс ч илүү 2" киноны Жан И-бун юм. Хамгийн сүүлд (2019 он) "HE IS PSYCHOMETRIC" гэх кинонд тоглосон ба гол дүрийн И Ан гэх дүрийг амжилттай бүтээсэн. Гэр бүлийн хувьд гэвэл аав ээж хоёр эгчтэй. Анх 2009 онд хамтлагийн ахлагч JB-тэй хамтдаа JYP энтэртайнмэнтэд трэйний болсон.

Ёнжэ (Youngjae)[засварлах | кодоор засварлах]

Чүэ Ёнжэ (Солонгосоор: 최영재) нь 1996 оны 9 сарын 17-нд Өмнөд Солонгос улсад төрсөн. Хамтлагийн гол хоолой.

Бэмбэм (BamBam)[засварлах | кодоор засварлах]

Канпимок Бувакул (Тайландаар: กันต์พิมุกต์ ภูวกุล) нь 1997 оны 5 сарын 2-нд Тайланд улсад төрсөн. Хамтлагийн туслах реппер, бүжигчин.

Югём (Yugyeom)[засварлах | кодоор засварлах]

Ким Югём (Солонгосоор: 김유겸) нь 1997 оны 11 сарын 17-нд Өмнөд Солонгос улсад төрсөн. Хамтлагийн гол бүжигчин, дэд хоолой.

Баримтууд[засварлах | кодоор засварлах]

/Зарим амжилтуудаас/

  • Эхний долоо хоногтоо 175 мянган цомог борлуулсан анхны хамтлаг
  • Billboard albums chart-д 4 удаа 1-рт
  • MAMA Worldwide favorite artist
  • Best worldwide Act 2016 (MTV EMA)
  • 2017 онд Genie chart-д хамгийн их хайгдсан дуу /You Are/
  • 18 орны iTunes chart-д нэгт жагссан album 7for7
  • World Kpop star
  • Fandom буюу IGOT7 ( Ahgase) 2 удаа шилдэг фэндом шагналыг хүртсэн
  • Жилийн шилдэг цомог Flight Log: Turbulance /2017 Goan Chart Music Awards/
  • Latin America popularity Awartds /2018 Annual Soompi Awards/
  • 80 жилийн түүхэнд Америкийн NBC tv үндэсний телевизээр өөрсдийнхөө дууг /англиар/ дуулсан анхны бөгөөд цор ганц кпоп хамтлаг.
  • New York-н Barclays Center-т тоглолтоо хийсэн анхны кпоп хамтлаг
  • Eyes on you Worldwide iTunes Album Chart-н нэгт орсноор хоёр цомог нь уг чартын нэгт орсон анхны кпоп хамтлаг

Цомог[засварлах | кодоор засварлах]

Only Korean albums

  • Got it
  • Got love
  • Identify
  • Just Right
  • Mad
  • Mad winter edition
  • Flight Log : Departure
  • Flight Log: Turbulance
  • Flight Log: Arrival
  • 7for7
  • Present: You
  • Present: You&Me
  • Eyes on you
  • Spinning top
  • Dye

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

https://pin.it/xa57d3up4kouhm