Сандагийн Чойжамц
Сандагийн Чойжамц нь 1946 оны 8 сарын 27-ноос 1948 оны 6 сарын 12-ныг хүртэл БНМАУ-ын Гэгээрлийн сайдаар ажиллаж байсан хүн юм.
Чойжамц Хөвсгөл аймгийн гэгээрлийн хэлтэст ажиллаж байгаад Цагаан-Үүр сумандаа бага сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байх үедээ 1933 оны «Даян дээрхийн тахилга» наадамд барилдаж түрүүлсэн тул шилэн жинстэй малгай, морийг бай шагналд авсан байна. Тэрбээр ардын хурал дээр багш сэхээтэн хүн байж феодалын отго жинстэй малгайгаар шагнуулсан гэх мэтийн шүүмжлэлд өртсөн тул сургуулийн захирлын албаа орхин Улаанбаатар явж сургуульд суралцан нам төрийн өндөр албанд олон жил ажиллан гэгээрлийн яамны сайд, намын төв хорооны нарийн бичгийн дарга, улсын прокурор, зудтай тэмцэх онцгой комиссын дарга зэрэг албыг хашиж байгаад гавъяаныхаа амралтад гарсан.