Сандуйжавын Туяа
Сартуул Сандуйжавын Туяа (1952 оны 10 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Нэгдүгээр төрөх эмнэлэгт төрсөн)- Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цолтой, мэргэжлийн гэрэл зурагчин юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Боловсрол
[засварлах | кодоор засварлах]Туяа 1-6 дугаар ангидаа 2 дугаар дунд сургуульд суралцаж байгаад 7 дугаар ангидаа нийслэлийн Найрамдлын районы 12-р хороололд 33-р сургуульд шилжин суралцжээ.
1970 онд ерөний боловсролын сургуулиа төгсөөд МУИС-д гадаад буюу Зөвлөлтөөс бусад Европын оронд сурах оюутнуудад зориулсан хэлний бэлтгэлийн ангид суралцсан.
Энэхүү анги нь герман хэл үздэг бөгөөд нэг жил сурсан. Учир нь Европт 12 жилийн боловсролтой байсан учир боловсролын хугацааны зөрүүг арилгах гэж энэ ангид сурдаг байжээ. Тухайн оны намар нь тус сургуульд элсээд хавар нь оюутнуудыг дахин дүнгээр жагсаагаад гадаад сургуулийн хуваарь өгдөг байсан бөгөөд Туяа Германд сурах 7 ангийн хуваарь ирснээс сурлагаараа 4 дүгээр байрт жагсаж, гэрэл зургийн ангийг сонгосон байна. Анх гэрэл зургийн ангийг ямар нэг инженерийн анги гэж бодож байсан аж. Гэрэл зургийн энэ ангийн хуваарь тухайн үед Соёлын яамны нэр дээр ирдэг байсан бөгөөд зохиолч Ж.Пүрвээ Соёлын яамны коллеги байсан.
Ж.Пүрвээ гэдэг хүн хамайг чи хараа муутай байж гэрэл зурагчин болж чадах уу гэж асууж байсан. Би их том шил зүүдэг байсан. Тэнд бас Орост хуваарь авсан зургийн ангийн залуучууд байсан. Бид хэдээр Гандангийн суварганы зураг авахуулахаар явуулсан. Очоод авах гэсэн чинь суварганы дээд ганжир нь аппаратанд багтахгүй байсан. Тэгэхээр нь аппаратаа далийлгаж байгаад ганжираа багтаагаад авсан. Түүнийг үзүүлэхэд Ж.Пүрвээ гуай надаас яагад ингэж далий авсан юм гэж асуухаар нь, ганжираа багтаах гэж оруулсан гэсэн чинь бас овоо юм боддог юм байна гээд явуулж байсан.
1972-1978 онд Германы Ном урлаг ба График зургийн дээд сургуульд гэрэл зургийн факультетэд 5 герман, 5 вьетнам оюутны хамтаар суралцаж төгсжээ.
Урлагийн сургууль бол масс оюутан бэлддэггүй, цөөхнийг бэлддэг байсан. Гадаадын 6 оюутан нь 10 жилийн боловсролтой, германчууд нь 12 жилийн боловсролтой байсан. Тэгээд тухайн сургуулийн нэг гэрэл зургийн багш гадаад оюутнуудыг тусад нь гэрэл зургийн ойлголт олгохоор бэлтгэл нэг жилийн анги хичээллүүлсэн. Тэгээд дараа жил нь 1-р курст орсон. Нийтдээ 7 жил сурч байж гэрэл зурагчин гэдэг мэргэжлийг эзэмшсэн. Оюутнууд диплом авахын тулд эхлээд заавал мэргэжлийн дунд сургуулийг төгсөх ёстой байдаг байсан. Эхний жил Монголоос ганцаараа сурдаг байсан. Би 2-р курст сурч байхдаа сургуулиа солих гээд багшдаа хандаад инженер болмоор байна гэхэд надад тэрээр танай улсад химийн үйлдвэр байхгүй байж яаж инженер болох гээд байна, улс чинь чамайг уран бүтээлч болгох гэж явуулсан тэрийгээ л сур гэсэн. Тэр сургуульд надаас 10 жилийн өмнө Борхондой гэдэг хүн ном урлагийн мэргэжлийн сургуулийг төгссөн. Тэр хүн Монголд буцаад Соёлын яамны сайд хийж байсан хүн байсан. Тэгээд намайг очсоны дараа араас Алтанхуяг гэдэг залуу ирсэн. Намайг төгсдөг жил одоогийн Адмоны захирал Энхбат сурахаар очсон. Би 1978 онд төгсөж ирсэн.
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]1981 он Соёлын яам- Сэтгүүлч
1983 он Соёлын яам- Редактор
1991-1997 он Монголын ногоон нам-Үүсгэн байгуулагч, Ногоон боловсрол олгох Солонго сан
2005-2010 он Монголын Урлагийн Зөвлөл, Их Британы хүүхдийг ивээх сангийн "Хүүхэд ба дуран" төслийн багш
1998-2005 он Партизаны САА-д Газар тариалан эрхэлсэн.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Анхны уран бүтээл нь түүний садангийн эгчийн хөзөр тоглож буй хөрөг зураг байв.
2015 онд "Бүсгүйн мэлмий" гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргажээ.
Онцлох
[засварлах | кодоор засварлах]- Монголоос анх удаа баруунд сурсан мэргэжлийн гэрэл зурагчин
- Монгол улс дотооддоо анх удаа мэргэжлийн гэрэл зурагчин бэлтгэсэн багш.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Туяа 10 насны зөрүүтэй нэг ахтай.
Нөхөр Нямдашийн хамт амьдардаг. 1980, 1986 онд төрсөн 2 хүүхэдтэй.