Свинбүрнь Технологийн Их Сургууль
Свинбүрнь Технологийн Их Сургууль нь Австралийн Мельбурн хотноо байрладаг. Мельбурн хотод нийт 6 хотхонтой ба Малайзид нэг хотхонтой. Анх 1908 онд Жорж Свинбүрнь Мельбурны зүүн дүүргүүдийн техникийн коллеж нэртэйгээр тус сургуулийг үүсгэн байгуулсан ба 1913 онд Свинбүрнь техникийн коллеж хэмээх нэртэй болсон.
Нийт 6 тэнхимтэй. Эдгээр нь: Бизнесийн удирдлагын тэнхим, Загварчлалын тэнхим, Инженерчлэл ба үйлдвэрлэлийн шинжлэх ухааны тэнхим, Мэдээлэл, харилцаа, холбоо технологийн тэнхим, Нийгмийн шинжлэх ухааны тэнхим, Дээд боловсролын тэнхимүүд юм.