Сиднейн метро

Сиднейн метро (англи. Sydney Metro) -Австралийн Сидней хотын метроны сүлжээ. 2019 оны 5-р сарын 26-нд Австрали тив дэх анхны хамгийн том нийтийн тээврийн "North West" хэмээх нэг шугамтай 36 км урт, 13 өртөөтэй метро нээгдсэн байна. Энэ шугам нь Роуз-Хилл, Чатсвуд хэмээх захын хоёр дүүргийг хотын төвөөр дайрч холбодог. Метроны өртөөнүүдийг номин норгоон өнгөтэй «M» үсгээр тэмдэглэдэг.

2024 онд Сидней хотод 66 км урттай 31 метроны өртөөтэй болж, хотын дүүргүүдийг холбосон байна. 2032 онд метроны 113 км урт 46 өртөөтэй 4 шугам нэмж барихаар төлөвлөөд байгаа ажээ.

Зорчигчдыг Alstom Metropolis системийн зургаан вагонтой 22 галт тэргээр тээвэрлэдэг. Метроны вагон тус бүр хоёр талдаа гурван хос хаалгатай бөгөөд тус бүр 378 хүний суудалтай, нэг удаад 1100 хүн тээвэрлэх багтаамжтай ажээ.