Jump to content

Сидоны Антипатер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сидоны Антипатер буюу Aнтипатрос Сидониос (гре. Ἀντίπατρος) МЭӨ I зууны үед амьдарч байсан хүн бөгөөд Эртний Грекийн яруу найрагчдын нэг юм.

Тэрээр богино хэмжээний гунигт шүлгүүд (элеги) зохиодог байсан бөгөөд зарим нэг шүлгүүд нь хадгалагдан өнөөг хүрч ирсэн ажээ. Тухайлбал “Мелеагерийн титэм” шүлэг нь бидэнд мэдэгдээд байна. Алдарт уран илтгэгч Цицерон түүнийг магтан сайшаасан байдаг ба зарим талаараа түүнийг даган дууриадаг байжээ. Түүхч Геродот /МЭӨ484 – 425/, эрдэмтэн Киренийн Каллимах /МЭӨ 305-204 он орчим/ нарын дурьдаж байсан Эртний Дэлхийн 7 гайхамшгийн жагсаалтыг МЭӨ 140 оны үед Сидоны Антипатер эмхлэн нэгтгэж, байгууламжуудын бүтцийг тайлбарласан яруу найраг тууривжээ.

“...Би хос дугуйт тулааны морин тэрэг явж болохуйц зам бүхий Вавилоны өргөн хэрэм, дүүжинт цэцэрлэг, Олимп уулын Зевс, Родосын Гелиос, агуу Пирамидууд, Мауссолосын бунханг нүдээрээ үзсэн боловч тэдгээрийн аль нь ч үүлсийн дээр сүндэрлэх Артемисийн сүмийн гуа үзэсгэлэнг үл гүйцэх билээ...” Антипатер, Грекийн утга зохиолын цоморлиг, IX.58


  • Jean-Claude Polet, Patrimoine littéraire européen, v. II, De Boeck Université, 1992.