Сикарам уул
Харагдац
| Сикарам уул | |
|---|---|
| Хамгийн өндөр цэг | |
| Өндөр | 4,755 м (15,600 фут)[1] |
| Үнэмлэхүй өндөр | 2,295 м (7,530 фут)[1] |
| Жагсаалт | Ультра |
| Солбицол | 34°02′18″N 69°54′09″E / 34.03833°N 69.90250°EСолбицол: 34°02′18″N 69°54′09″E / 34.03833°N 69.90250°E[1] |
| Нэршил | |
| Төрөлх нэр | سیکرم (Урду) |
| Газар зүй | |
Баруун Хималайн нуруунд Афганистан-Пакистаны хил дээрх байршил | |
![]() | |
| Байрлал | Афганистан–Пакистаны хил |
| Улсууд | Афганистан and Пакистан |
| Муж/Тойрог | |
| Нуруу | Спин Гар (Сафед Кох), Хиндукуш, Баруун Хималай |
Сикарам уул нь Афганистан ба Пакистан хоёр улсын хил дээр орших уул юм.
Сафед Кох нурууны ноён оргил Сикарам уулын өндөр нь 4755 м. Баруун ба хойд талд нь Афганистаны Логар ба Нангархар мужууд байдаг. Зүүн урд талд нь Пакистаны холбооны захиргаан дахь овог аймгуудад харьяалагдах Куррам тойрог оршдог. Кабул голын баруун цутгал болох Сурхруд гол энэ уулын хойд хяраас эх авна. Өмнөд суганаас нь Куррам гол эх авч дорно зүгт урсана. Сикарам нь Хайберын давааны баруун талд болон Пейварын давааны хойд талд бага шиг зайд оршино.
Тус ууланд 1878-1879 онд Их Британийн газар хэмжигч Жорж Батлэй Скотт Афганистанд газар хэмжих ажлаар очих үеэрээ анх авирсан байна.[2]
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Peakbagger.com: Сикарам уул (англи хэлээр)
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- 1 2 3 "Афганистан ба Төв/Өмнөд Пакистан". Peaklist.org. Татаж авсан: 2014-05-27.
- ↑ Boleslaw Chwaściński: The Exploration of the Hindu Kush. In: The Alpine Journal. Bd. 71, Nr. 2 = Nr. 313, 1966, S. 199–214, hier S. 203, (Digitalisat (PDF; 6,5 MB)).
