Системчилсэн барилга
Appearance
Системчилсэн барилга нь урьдчилан бэлтгэсэн барилгын хэсэглэлүүд ба модулиас бүтсэн байшинд барихад хэрэглэх барилгын арга барил мөн. Барилгын хэсгүүдийг үйлдвэрт бэлтгэн, барилгын талбайд тээвэрлэн хүргээд угсардаг. Энэ аргаар дулаан тусгаарлалттай барих боломжтой.
Энэ аргын давуу тал нь: барилгын хугацаа богино, барилгын урьдчилсан бэлтгэл ажилд нь цаг уурын байдал нөлөөлөхгүй ба барилгын хэсэглэлүүд нь өндөр нарийвчлалтай хийгдэнэ.
Германы архитектор Майнхард фон Геркан нь ган болон шилэн хийцтэй христийн павильоныг Expo 2000- д зориулан Ханноверт тус аргаар сүмээс захиалан бариулсан ба 2001 оноос Фолькенродагийн сүмд шилжүүлэн байршуулжээ.