Jump to content

Скотт Бессент

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Скотт Кеннет Хомер Бессент (англи.Scott Kenneth Homer Bessent, 1962 оны 8-р сард АНУ-ын Өмнөд Каролина мужийн Конвэй хотод төрсөн) - америкийн хөрөнгө оруулалтын "хеж"-(англи. hedge )- гийн удирдагч. "Soros Fund Management" -тэй түншилж байсан бөгөөд дэлхий нийтийн макро хөрөнгө оруулалтын "Key Square Group" компани үүсгэн байгуулагч байсан.

Тэрээр Доналд Трампын 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын эдийн засгийн зөвлөх бөгөөд томоохон хандивлагч байсан юм. Скотт Бессентийг 2024 оны 11-р сард сонгогдсон Ерөнхийлөгч Трамп АНУ-ын Сангийн сайдад нэр дэвшүүлсэн юм.

Скотт Кеннет Хомер Бессент нь 1962 оны 8-р сард Өмнөд Каролинагийн Конвей хотод Барбара (МакЛеод) болон үл хөдлөх хөрөнгийн зуучлагч Хомер Гастон Бессент залуу нарын гурван хүүхдийн хамгийн том нь болон мэндэлжээ. Тэрээр Францын Хугенот овгийн гаралтай.

Скотт Бессент 1984 онд Иелийн Их сургуульд улс төрийн шинжлэх ухааны бакалаврын зэрэг хамгаалсан. Коллежид байхдаа тэрээр "The Yale Daily News" сонины редактор, "Wolf's Head Society" нийгэмлэгийн ерөнхийлөгч, 1984 онд ангийнхаа санхүүгийн нярав байжээ. 1984 онд Йель төгсөгчдийн сангийн дарга байсан. Сургуулийн захирлын Хөнгөн атлетикийн спортын асуудлаарх туслах байсан ажээ.

Тэрээр сургуулиа төгсөөд Brown Brothers Harriman, Kynikos Associates болон бусад компаниудад ажиллаж байсан. Скотт Бессент 1991 онд Соросын санд (англи. Soros Fund Management (SFM) элссэн бөгөөд 1990-ээд оны турш тэнд хамтран ажиллаж, улмаар Лондон дахь оффисыг тэргүүлэх болсон. 1992 онд Бессент багийн тэргүүлэх гишүүн байсан бөгөөд 1992 оны 9-р сарын 16-ний "Хар лхагва гариг"-т Британийн фунт уналтанд орсон бооцоо нь пүүст нэг тэрбум гаруй доллар авчирсан юм. 2013 онд түүний япон иентэй бооцоо тавьсан нь нэмэлт ашиг авчирсан.