Солонгосын мэдээллийн төв агентлаг (Умард Солонгос)

Солонгосын мэдээллийн төв агентлагын лого

Солонгосын мэдээллийн төв агентлаг (солонг. 조선중앙통신; англи. Korean Central News Agency, товч. KCNA ) -Умард Солонгос буюу БНАСАУ-ын Мэдээллийн агентлаг. 1946 оны 12-р сарын 5-нд албан ёсоор байгуулагдсан байна.

Агентлагийн төв байр нь нийслэл Пёньянд байралдаг. Энэхүү агентлаг мэдээнүүдээ орос, англи, хятад, япон, испани хэлээр орчуулж гаргадаг байна. БНАСАУ-ын талаарх гадаадад цацдаг бүх албан ёсны мэдээний цорын ганц эх сурвалж нь юм. Өнөөгийн байдлаар Умард Солонгост мэдээллийн өөр эх сурвалж байхгүй байна. Энэ нь тус улсын бүх сонин хэвлэл, радио, телевизийн нэвтрүүлгүүдийг өдөр бүр бэлтгэж, Солонгосын төв телевиз (англи. Korean Central Television), Солонгосын төв радиогоор (англи. Korean Central Broadcasting Station) дамжуулдаг байна. [1]

Солонгосын мэдээллийн төв агентлаг буюу KCNA нь Умард Солонгосын Хөдөлмөрийн Намын Суртал ухуулгын хэлтсийн хяналтад байдаг Солонгосын мэдээллийн Төв байгууллагын (англи. Korean Central Broadcasting Committee) бүрэн хяналт дор байдаг байна. 1996 оны 12-р сард KCNA Японд байрлуулсан серверийн тусламжтайгаар мэдээний нийтлэлээ интернетэд цацаж эхэлсэн байна.

KCNA-ийн сурвалжлагч нар Орос, Хятад, Куба, Иран, Энэтхэг, Египетэд байрладаг байна. KCNA мөн Ройтерс, Ассошиэйтед Пресс агентлагуудтай хамтран ажилладаг бөгөөд сүүлийнх нь Пёньянд байнгын хэвлэлийн товчоотой ажээ.

  1. "Korean Central News Agency", Wikipedia (in англи), 2023-06-09, retrieved 2023-06-17