Jump to content

Солонгосын хааны гэр бүл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь


Солонгосын хааны гэр бүлийн билэг тэмдэг


Солонгосын хааны гэр бүл нь Чусон улсыг үндэслэн байгуулсан Чоньжү И овогт И Сон Гэгийн удамаас гаралтай. Тус овгийнхон 1910 он хүртэл Чусон улсад эзэн вангийн ургийнхад тооцогдож сурвалжит гэр бүлийн тоонд багтаж байсан. Чоньжү И овгийн тэргүүн нь 1392-1926 оны хооронд Чусон улс, Солонгосын эзэнт улсын их ван, хаад байсан. Харин 1926 онд Сүньжон ван нас барсны дараа түүний дүү Ыминь ханхүү, овгийнхоо тэргүүн нь болжээ.  Японы дарлалаас гарсны дараа хааны гэр бүлийнхэн Өмнөд Солонгост оршин суух болсон. XX зууны үе дуустал Ыминь ханхүүгийн гэр бүл тус овгийг толгойлж байсан бол, 2005 онд түүний хүү И Гү нь Токио хотод нас барсны дараа Кожон вангийн 5-р хүү И Кан Ыхуа гүнгийн хүү, охин, ач нарын дунд гол өрсөлдөөн өрнөж, Солонгосын хааны гэр бүлийн холбооны шийдвэрээр И Кангийн том охин И Хэйвон нь Солонгосын хатан ван болж, И Каны 3-р хүү И Гапын том хүү И Вонь нь Солонгосын вангийн залгамжлагч болжээ.

1910 оноос хойшх үеийн Солонгосын вангийн суурийг залгамжлагчид

[засварлах | кодоор засварлах]

Гэр бүлийн зураг

[засварлах | кодоор засварлах]
Кожон вангийн гэр бүл, Доксүгүн ордон. Зүүн талаас Ыминь хунтайж, Сүньжон ван, Кожон ван, Сүньмён хатан, Докхе гүнж

БНСУ-ын эзэн хааны гэр бүл. Энэ нь ойролцоогоор 1915 оны зураг. Зүүн талаас: Кожон вангийн 6-р хүү Ыхуа гүн, Сүньжон ван, Кожон вангийн 7-р хүү  Ыминь гүн ,  Сүньжон вангийн хатан, Ый гүнгийн эхнэр Догиндан Гимби болон түүний хүү И Гонь; урд талд Кожон вангийн отгон охин Докхе гүнж