И Ынь

1928 он

И Ынь бол (хангыль:이은 의민태자; Англи галигI Eun Uimin Taeja)(1897 10 сарын 20 - 1970 оны 5 сарын 1) Чонжү И овогт Кожон вангийн 7-р хүү. 1897 оны 10 сарын 20-ний өдөр Кожон вангийн Ём Сонён нэрт татвар эмээс төрсөн. 1900 онд Ён чинван цол хүртэж, 1907 онд Японы эзэнт гүрний нутагт очиж амьдарсан. 1920 онд Нашимото Масакотой гэрлэсэн. 1926 оны 6 сарын 10 нд Сүньжон ван таалал төгссөний дараа түүнийг Солонгосын вангийн залгамжлагч болгож, И овогтны 28-р тэргүүнд өргөмжилсөн. 1945 оныг хүртэл Японы армид хүчин зүтгэж, Генерал цол хүртэж байсан. Дайны дараа Сынман Рии Ерөнхийлөгчийн зөвшөөрөлөөр нутагтаа буцаж ирсэн. 1970 онд Сөүлийн Чандок ордны Наксон өргөөнд нас барсан. Намъянжү хотын Хонрынд оршуулсан.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Өмнөх
Сүньжон ван
Солонгосын хааны гэр бүлийн тэргүүн
1926-1970
Дараах
И Гү