Намъянжү
Харагдац
(Намъянжү хот-с чиглүүлэгдэв)
Намъянжү хот ᠨᠠᠮᠶᠠᠨᠭᠵᠦ ᠬᠣᠲᠠ |
|
---|---|
хот | |
남양주시 (Намъянжү-ши) Namyangju-si / намянгжү-си 南楊州市 (Наньянжоу-ши) |
|
Улс, орон | Өмнөд Солонгос (БНСУ) |
Дээд нутаг | Кёнги аймаг |
Доод нутаг | 5 балгас, 4 сум, 5 хороо |
Газар нутаг | 458.05 км² |
Хүн ам (2013) | 618,305 хүн |
Цахим хуудас | nyj.go.kr |
Өмнөд Солонгос орон, Кёнги аймаг дахь Намъянжү хот |
Намъянжү, Намянжү (сол. 남양주시, нам-янг-жү-ши) — Өмнөд Солонгосын Кёнги аймгийн харьяа, 591,037 (2012 онд) хүнтэй хот. 1980 онд Янжү хошуунаас нутаг салган Намянжү («өмнө Янжү») хошуу үүссэн бол 1995 онд Мигөм хоттой нийлж Намянжү хот гэж зэрэг ахижээ.[1] Дотроо нэр бүхий 5 балгас, 4 сум, 7 хороо болж хуваагддаг. Намянжүд Монгол соёлын хотхон гэж бий.[2]
Ах дүүгийн барилдлага
[засварлах | кодоор засварлах]- Их Британийн Дартфорт
- Хятадын Чанжоу
- Монголын Улаанбаатар
- Өмнөд Солонгосын Канжин
- Өмнөд Солонгосын Йонвол
- Вьетнамын Винь
Зүүлт, тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ Намянжүгийн түүх (англиар)
- ↑ Монгол соёлын хотхоны танилцуулга (монголоор)