Jump to content

Софья Алексеевна

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Софья Алексеевна, 1700 он.

Софья Алексеевна гүнж (орос. Со́фья Алексе́евна, 1657 оны 9-р сарын 17-нд төрж, 1704 оны 7-р сарын 3-нд нас барсан) — Оросын хаан (царь) Алексей Михайловичийн охин, 1682—1689 онуудад насанд хүрээгүй дүү Иван болон Пётр нарын дээд эрх мэдлийг хэрэгжүүлэгч.

Гүнж Софья Алексеевна нь Алексей Михайлович болон түүний анхны эхнэр Мария Ильинична Милославская нарын гэр бүлд төрсөн бөгөөд Алексей Михайлович хааны 16 хүүхдийн зургаа дахь хүүхэд, дөрөв дэх охин нь байсан.

Ер нь хааны охид буюу гүнж нар 10 нас хүртлээ боловсрол эзэмшиж, зөвхөн бичиг үсэг, тоо, бурхны сургаал сурдаг байсан. Гэвч сэргэлэн болон оюун ухаанаараа ялгардаг Софья дүү нартайгаа үргэлжлүүлэн боловсрол эзэмшихийг гуйж байжээ. Түүний багш, сурган хүмүүжүүлэгч нь беларусь зохиолч, шашны зүтгэлтэн, яруу найрагч, орчуулагч Симеон Полоцкий байв.

1682 оны 4-р сарын 27-нд 6 жилийн хаанчлалын дараа өвчтэй царь III Фёдор Алексеевич таалал төгсөв. Хаан ширээ уламжлалын дагуу 15 настай өвчтэй том хүү Иванд шилжих үү, эсвэл бага залуу Пётрт очих уу гэсэн асуулт гарч ирсэн байна. Хамба лам Иоахимын дэмжлэгийг авсны дараа Нарышкин овгийнхон болон тэдний дэмжигчид 1682 оны 4-р сарын 27-нд Пётрыг хаан ширээнд залжээ.

1682 оны 5-р сарын 29-нд "харваачид" буюу /Стрелцы/ гүнж Софья Алексеевна "Их эзэн хаан, адислагдсан гүнж" гэсэн цолтойгоор дүү нарынхаа насанд хүрээгүй учраас төрийг удирдахыг шаардаж байжээ. Улмаар Софья Алексеевна гүнж өөрийн ойр хүн болох Василий Голицыны тусламжтайгаар төрийн эрх барьжээ.

Царийн хатан Наталья Кирилловна хоёр дахь хаан хүү /ирээдүйн Хаан/ Петрийн хамт Москвагийн ойролцоох Преображенское тосгон дахь ордонд "цөллөгдөх" ёстой болжээ.

1689 оны 5-р сарын 30-нд дүү I Пётр 17 нас хүрээд, эх хатан хаан Наталья Кирилловнагийн шаардсаны дагуу тэрээр Евдокия Лопухинатай гэрлэж, тэр үеийн ёс заншлын дагуу насанд хүрсэн. Хамгийн том хүү, сул дорой Иван бас гэрлэсэн. Ийнхүү София Алексеевна (хаадын цөөнхийн улмаас) цаашид захирах албан ёсны үндэслэл байхгүй болсон ч тэрээр засгийн газрын жолоог гартаа атгасаар байв. Пётр өөрийн эрхийг шаардах гэж оролдсон боловч үр дүнд хүрсэнгүй: Софиягийн гараас албан тушаалаа авсан "Стрельцы" цэргийн дарга нар зөвхөн түүний тушаалыг биелүүлсээр байв.

Улмаар нэг эцэгт эгч, дүү хоёрын хооронд ширүүн мөргөлдөөн эхэлснийг бүгд ойлгосон бөгөөд энэ нь удахгүй болох их цус урсгах аюул заналхийлж байв. София Патриарх Иоахимаас Петрийг хэлэлцээр хийхийг ятгахаар явуулжээ. Гэвч патриарх Москвад буцаж ирээгүйгээр барахгүй өөрөө Петрийг бүрэн эрхт төрийн тэргүүн гэж зарласан ажээ.

1689 оны 8-р сарын 27-нд Петрийн гарын үсэгтэй, Стрельцы бүх хурандаа нарыг дэглэм бүрээс 10 хүний ​​хамт Петр хааны мэдэлд ирэхийг шаардсан бөгөөд биелүүлээгүй бол цаазаар авах ялыг оногдуулах зарлиг гарчээ. Үүний эсрэг София Стрельцы нарыг Москвагаас явахыг хориглосон бөгөөд явбал мөн цаазлах тушаал өгчээ.

Гэвч зарим стрельци нарын командлагч болон цэргүүд Пётрын байрлаж байсан Гурвал сүм (орос. Троице-Сергиев монастырь) рүү руу явж эхлэв. Байдал өөрчлөгдөж буйг мэдсэн Софья цөөн хамгаалаттай Пётр руу хэлэлцээ хийхээр явсан боловч тэрэнтэй ямар ч яриа хийхгүй гэсэн тул замаасаа буцжээ. Софиягийн энэхүү бүтэлгүйтэл явдал олны чихэнд хүрч, Москвагаас бояр, бичиг хэргийн ажилтнууд, харваачид явах нь нэмэгдэв. Гурвал сүмийн дэргэд тэднийг хааны авга ах асан Петрийн гол зөвлөх, түүний төв байранд дахь зохицуулагч Борис Голицын элгэмсэн угтан авч байв. Тэрээр шинээр ирсэн дээд тушаалын ноёд, дунд дарга нарт өөрийн биеэр хундага дарс барьж, үнэнчээр үйлчилсэнд нь хаадын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байжээ. Мөн жирийн харваачдыг архиар дайлж гарын цайлгаж байжээ.

Захирагч София түүний ашиг сонирхлын төлөө амиа өгөхөд бэлэн байсан нэг ч дагалдагчгүй болсон бөгөөд Петр Софияг Путивл дахь Ариун Сүнслэг хийдэд зодог тайлахыг шаардахад тэр дуулгавартай биелүүлэх ёстой болжээ. Удалгүй Пётр түүнийг алс хол байлгах нь аюултай гэж үзээд түүнийг Новодевичий сүмд шилжүүлж түүнд харуул томилосон байна.

Сүмд өнгөөсөн он жил

[засварлах | кодоор засварлах]
Софья сүм байх үе. Илья Репины уран зураг.

Сү дахь "цөллөгт "Софьягийн амьдрал эхэндээ тайван байсан. Түүнтэй хамт шивэгчин, үйлчлэгч нар амьдардаг байв. Хааны гал тогооноос сайхан хоол, төрөл бүрийн амттан илгээдэг байжээ. Хүмүүс түүнтэй хүссэн үедээ уулзах боломжтой байсан бөгөөд тэр өөрөө зөвхөн сүмийн хашаанд дотор зугаалах боломжтой байжээ.

1696 онд ах Иван Алексеевич нас барсан боловч түүнийг оршуулганд Софья явуулсан тухай мэдээлэл байдаггүй юм.

I Пётр 1698 онд болсон "Стрельцын бослогыг" Софияг хаан ширээнд өргөмжлөх шинэ оролдлого гэж үзсэн байна. Улмаар бослогчдын баривчилж гүнжийн өрөөний цонхны доор харваачдыг цаазлахыг тушаажээ. Мөн Хааны зарлигаар түүнд Сюзанна нэр өгч үсийг нь хуссан байна.

Тэрээр 1704 оны 7-р сарын 3 (14)-нд тухайн сүмдээ нас баржээ.