Соёлын төв

Дойчвилла түүхэн дурсгалт сууц нь Штробл тосгонд Вольфгангзее (Зальцбург) нуурын эрэгт байрлах ба нэгэн нийгэмлэгээс соёлын төв болгон ашигладаг.

Соёлын төв нь соёл, нийгмийн ажил ба нийтийн хоолны газар нэг дор үйл ажиллагаа явуулах зориулалттай, 200- аас дээш хүний хүлээн авах хүчин чадалтай байшинг хэлнэ. Уг барилга нь голчлон олон төрлийн туслах өрөөнүүдтэй нэг ба хэд хэдэн заалнаас бүрдэнэ.

Соёлын төвүүд нь өөрийгөө санхүүжүүлэх чадваргүй тул татвараас чөлөөлөгдөн холбоо нийгэмлэгүүд удирдан үйл ажиллагаагаа явуулдаг.

Орчин үед мөн соёлын төвийг исламын шашны соёлын төв гэх мэт мечеттэй төстэйгөөр соёлтой холбосон шашин шүтлэгийн үйл ажиллагаа явуулах болжээ.