Спиритуализм

Спиритуализм (Англи: Spiritualism) нь монотеист (ганц бурхант) шүтлэгийн систем буюу шашин бөгөөд гол шаардлага нь хүн дүрст биш харин Тэнгэр Бурханд итгэх итгэл юм. Нэгэн гол ялгарах шинж нь сүнсний ертөнцөд оршиж байсан үхэгсдийн сүнснүүд "зуучлагч"-идтай холбоо барьж чаддаг ба тэдгээр зуучлагч нь дараа нь хойд насны амьдралын тухай олж авсан мэдээллээ дамжуулдаг гэдэгт итгэдэг.Харин энэ нь Spirituality(Спиритуалити)гэсэн ойлголтоос өөр юм.

Спиритуализм нь 1840-өөс 1920-оод оны үед ялангуяа Англи хэлт орнуудад ид оргил үедээ хүрчээ. 1897 оны үед АНУ ба Европт 8 сая гаруй итгэгч сүсэгтэнтэй байсан ба тэдний ихэнх нь дунд болон дээд давхрагын хүмүүс татагдан орсон байлаа. Энэ үед түүнтэй адилтгах шүтлэг нь Европ тив болон Латин Америкт Спиритизм гэж нэртэй байжээ.

Тус шашин нь ямар нэг дагаж мөрдөх ном сударгүй, албан ёсны байгууллагагүй ч хагас зуун жил цэцэглэн хөгжсөн ба хоорондоо тогтмол хугацаатай гарч байсан хэвлэлээр холбогдох, ховс болон онгодын тухай лекц яриануудад оролцох, цуглалт уулзалт хийх болон сайтар бэлтгэгдсэн төлөөлөгч, шашин номлогчдын арга хэмжээнүүдэд оролцож байв. Олон алдар цуутай Спиритуалист эмэгтэйчүүд байсан бөгөөд дагалдагчдын ихэнх нь боолчлолыг устгах, эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг дэмжигчид байсан байна.