Jump to content

Сун Сын-хонь

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Сун Сөн-хонь-с чиглүүлэгдэв)
Сун Сын-хонь
Танилцуулга
Төрсөн нэрсол. 송승헌 → Song Sŭnghŏn →
Song Seung-heon → Сун Сынхонь
Төрсөн өдөр1976 оны 10 сарын 5 (1976-10-05) (48 настай)
Төрсөн газарӨмнөд Солонгос улсын Сөүл хот
Яс үндэсСолонгос үндэстэн
Улсын иргэн Өмнөд Солонгос
Ажил үйлжүжигчин, бараа суртачлагч
ТөрөлОАК, УСК
Танил үе1997 он — одоо
ЗуучStorm S
Алдар цол
Ажил мэргэжлийн шан
«Пэксан» урлагийн шагнал
Олны таашаал/Алдартан (1998)

«Зүрхэнд шингэсэн намар», «Зуны үнэр» (Summer Scent), «Эдений дорно зүг» (East of Eden) зэрэг солонгос олон ангит кинонд гол дүр бүтээснээрээ олон орны үзэгчдийн танил болсон Өмнөд Солонгос улсын жүжигчин, солонгос эр Сун Сын-хо́нь (сол. 송승헌) 1976 оны 10 сарын 5-нд улсынхаа Сөүл хотод төржээ. 19 настай Сын-хонь 1995 онд STORM нэрийн жинсэн өмдийг өмсөн сурталчлаж ажлаа эхэлжээ. Түүний анхны кино нь цагтаа муугүйд тооцоогдсон «Гурван эрэгтэй, гурван эмэгтэй» (남자셋 여자셋) гэх инээдмийн олон бүлэгт кино байв. 1999 оны анхны УСК гэх мэт зургаа долоон киноны дараах 2000 оны «Зүрхэнд шингэсэн намар» ОАК-г нь Өмнөд Солонгос төдийгүй Дорно дахинаараа шимтэн үзэж Сун Сын-хонийг Сун Хе-гю, Вонь Бинь хоёрын хамтаар алдаршуулжээ. Улсынхаа кинонуудаас гадна Жао Вэй, Шү Чи, Карен Мок нарын тоглосон Хонконгийн кинонд 2002 онд тоглож өнгөрчээ. Сун Сын-хонь шүтэн бишрэгчдээ уйлуулан байж 2004 оноос 2006 оныг дуустал цэргийн албыг хаагаад сүр дуулинтай эргэн ирж байв. Дараа нь тоглосон кинонуудаас «Эдений дорно зүг» кино үзэгчдэд их таалагджээ. Жүжигчний хувиар Сун Сын-хонь 1998 оны «Пэксан» урлагийн шагнал, 1999 оны SBS телевизийн ОАК-ны шагнал, 2000 оны KBS телевизийн ОАК-ны шагнал гурваас тус бүр Оны алдартан гэж цоллуулж, 2008 оны MBC телевизийн ОАК-ны шагналаас Оны алдартан, Их шан хоёрыг нь хамт авчээ. Сун Сын-хонь өөрөө багтаж, И Ён-Э, Ким Жон-ынь, Чу Хёнь-жэ, Ким Минь-жон зэрэг олны танил жүжигчдийг элсүүлсэн өөрийн гэх Storm S урлагийн компаниа 2008 онд үүсгэсэн. Бас Сөүлийн Каннам дүүрэгт нэг зоогийн газартай болжээ.

Stub icon

Энэ Өмнөд Солонгос улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.