Jump to content

Сэрээнэнгийн Галсан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сэрээнэнгийн Галсан (Говь-Алтай аймгийн Тэлмэн суманд 1931 онд төрсөн-2017 оны 10-р сарын 11-нд Улаанбаатар хотод нас барсан)- Монгол Улсын Ардын багш, академич, доктор, профессор. Монгол улсын төрийн нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн.

С.Галсан Улаанбаатарт Багшийн сургууль төгсөөд Говь-Алтай аймгийн төвийн дунд сургуульд багшилж байгаад МУИС-т элсэж сураад 1959 онд Орос хэл, утга зохиолын багш мэргэжилтэй төгссөн байна.  

Тэрээр “Орос хэл үзэхэд монгол хүнд тохиолдох авиа зүйн алдаа” сэдвээр 1964 онд хэл бичгийн ухааны дэд доктор, “Орос-монгол хэлний бүтэц зүй” сэдвээр 1972 онд хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалж байжээ.

Улсын Багшийн Дээд Сургууль (УБДС), Монгол Улсын Их Сургуульд (МУИС) багш, тэнхимийн эрхлэгч,

С.Галсан БНМАУ-ын Дээд Боловсролын Хорооны дарга, Орос хэлний Дээд сургуулийн (ОХДС) ректор, Гадаад Хэлний дээд сургуулийн (ГХДС) проректор зэрэг хариуцлагтай албыг хашсан.

1998 онд гадаад хэлний “Хэл судлаач” дээд сургуулийг үүсгэн байгуулсан. Варшав, Бээжингийн Их Сургуулиудад багшилж байлаа.

Том охин Галсангийн Хонгорзул 1988 онд төрсөн хэл судлаач мэргэжилтэй.

“Орос-Монгол хэлний зэрэгцүүлсэн хэлний зүй”, “Орос хэлний тайлбар толь бичиг оршивай”, “Монгол хэлний аман яриа”, “Монгол хэлийг гадаад хүн үзэх сурах бичиг” зэрэг 10 гаруй ном туурвин бичиж, 20 орчим номыг редакторлан хэвлүүлсэн нь хэл шинжлэгчид, гадаад хэл сонирхогчдын хүртээл болсон байна.

“Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 40, 50 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.

Гавъяат багш (2002-07-05.№94) цол хүртсэн. (“Хэл судлаач” дээд сургуулийн захирал байх үед).