Сюзан Бойл

2009 оны 4 сарын 11-нд Английн телевизээр "Британчууд Авьяаслаг" шоугаар 47 настай тийм ч хүн татахааргүй төрхтэй Сюзан Магдалэн Бойл (Англи: Susan Magdalane Boyle, 1961 оны 4 сарын 1-нд төрсөн) гэгч эмэгтэй оролцов. Энэ шоугаар олон янзын түвшний авьяастнууд оролцдог тул дундаж насны авгайг үзэгчид илт үл тоомсорлон шүгэлдэж хүлээж авав. Гэвч богино танилцуулгын дараа Сюзанг дуулж эхлэхэд шүүгчдээс авхуулаад танхим дүүрэн үзэгчид түүний гайхамшигт хоолойнд цочирдож биширч эхлэв. Түүний дуулсан "Дорд үзэгдэгсэд" (Les Miserables) дуурийн "Надад мөрөөдөл бий" дуу нь дуурийн дуучдын дунд багагүй авьяас чадвар шаарддаг дуунд тооцогддог бөгөөд олон дуурийн дуучид түүний энэхүү гайхамшигт авьяасыг одоогоор хүлээн зөвшөөрөөд байна.

Сюзаны дуулсан бичлэгийг интернэтийн олон хуудсаар долоо хоног хүрэхгүй хугацаанд дэлхийн 40 сая гаруй хүмүүс үзсэн нь шинэ дээд амжилт болов. Хэдхэн хоногт хамгийн олон сая хүнд үзэгдсэн энэ youtube-ийн бичлэгээр дэлхийн бүх том том хэвлэлийн агентлагууд эх үүсвэр аван Сюзан Бойлыг дэлхий нийтэд танилцуулан түүнийг урлагийн шинэ од болгосон билээ.

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.