Сүзүки Акира
Сүзүки Акира (япон. 鈴木 章 Сүзүки Акира, 1930 оны 9-р сарын 12-нд Японы Хоккайдо мужийн Мүкава тосгонд төрсөн) — Японы химийн шинжлэх ухааны эрдэмтэн, "Сүзүкигийн урвал"-ыг (англи. Suzuki coupling reaction) нээсэн хүн бөгөөд 2010 оны химийн салбарын Нобелийн шагналтан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1930 оны 9-р сарын 12-нд Хоккайдо арлын Мүкава тосгонд төрсөн. Тэрээр Хоккайдогийн их сургуульд суралцаж, 1954 онд сургуулиа төгсөөд аспирантурт үлдсэн байна. 1959 онд химийн чиглэлээр докторын зэрэг хамгаалаад туслах профессороор ажилласан ажээ. 1961 онд дэд профессорын албанд очоод 1963-1965 онд Пердюгийн их сургуульд (англи. Purdue University, U.S.) Херберт Браунтай постдоктороор ажиллаж байгаад Хоккайдогийн их сургуульд профессор болж буцаж ирсэн юм. Тэрээр 1994 онд Хоккайдогийн их сургуулиас тэтгэвэртээ гарсан ч Японы хувийн их сургууль болох Окаямагийн Шинжлэх Ухааны Их Сургууль (1994–1995), Күрашики Шинжлэх Ухаан Урлагийн Их Сургуульд (1995–2002) профессороор үргэлжлүүлэн ажилласан.
Тэрээр Японы химийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, захирал байв.
Эрдмийн ажлын амжилт
[засварлах | кодоор засварлах]Пердюгийн их сургуулийн Херберт Брауны удирдлага дор Сүзүки Акира органобороны нэгдлүүдийг нийлэгжүүлэх, ашиглах чиглэлээр ажилласан.
Японд буцаж ирээд тэрээр судалгааг үргэлжлүүлж, дэлхий даяар алдартай гайхалтай амжилтад хүрсэн юм. Түүний 1979 онд паллади катализатор ашиглан органобороны нэгдлүүдийг нийлэгжүүлэхэд хөндлөн холболтын урвалын талаар хийсэн ажил нь орчин үеийн металл органометалл химийн томоохон салбарыг бий болгосон юм. Энэхүү урвал нь одоо Сүзүки нэртэй болсон бөгөөд нээлтийнхээ төлөө эрдэмтэн 2010 онд химийн салбарт Нобелийн шагнал хүртжээ.
Эрдэм шинжилгээний томоохон сэтгүүлүүдэд 341 нийтлэлийг зохиогч, хамтран зохиогчоор хэвлүүлжээ.