Сүхбаатарын Батсуурь
Харагдац
Сүхбаатарын Батсуурь нь Увс аймгийн Хяргас сумын уугуул, үндэсний бөхийн улсын начин цолтой бөх.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]Улсын наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]| Он | Амжилт | Бөхийн тоо |
|---|---|---|
| 2011 | АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд улсын начин П.Ганхүүгээр дөрөв, улсын аварга О.Балжиннямаар тав давж " Монгол улсын начин " цолыг хүртсэн. | 1024 |
| 2013 | АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд улсын харцага Ө.Даваабаатараар дөрөв давж тавын даваанд улсын заан Б.Сайнбаярт өвдөг шороодсон. | 512 |
Аймгийн наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]| Он | Амжилт | Бөхийн тоо |
|---|---|---|
| 2004 | Дархан-Уул аймгийн баяр наадамд аймгийн начин Д.Батбаярт өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн. | 128 |
| 2009 | Сэлэнгэ аймгийн баяр наадамд сумын Г.Ганзоригоор найм даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. | 128 |
| 2008 | Дархан-Уул аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. | 128 |
| 2010 | Бүх цэргийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн " Цогт " чимэг хүртсэн. | 256 |