Сүху

Сүху
Төрсөн нэрСолонгос: 김준면 (Ким Жүн-Мён, Kim Joon-Myeon)
Тайзны нэрСүху (Suho, 수호)
Төрсөн1991 оны 5 сарын 22 (1991-05-22) (32 настай) - нд Өмнөд Солонгос-ын Сөүл-д төрсөн
Харьяалал Өмнөд Солонгос
Хөгжмийн урсгалK-pop (Кэй-поп, Солонгос поп, солонгос дуу хөгжим)
МэргэжилEXO хамтлагийн дуучин ,жүжигчин
ЗэмсэгTүүний хоолой, жүжиглэх чадвар
Идэвхтэй2012оноос хойш
СтудиSМ Entertainment

Ким Жүн-Мён (1991оны 5сарын 22нд төрсөн) нь өөрийн тайзны нэр Сүху(Солонгосоор хамгаалагч)-гаараа олонд танигдсан Солонгосын дуучин, жүжигчин юм. Тэрээр Хятад-Өмнөд Солонгосын хамтлаг Эксо-н хамтлагийн ахлагч юм.

Өмнөх амьдрал[засварлах | кодоор засварлах]

Сүху Өмнөд Солонгосын Сөүлд 1991оны 5сарын 22нд төрсөн. Залуу байхдаа Сүху бага сургуульдаа ангийн дарга байсан ба сурагчдын асуудлыг хариуцагч дарга байсан. Тэр ахлах сургууль хүртлээ хэв журам сахиулагч байсан бөгөөд дараа нь S.M. Entertainment-д орсон. 2009онд Korea National University of Arts-д суралцаж байсан ч тэр Kyung Hee Cyber University-д хамтлагийн гишүүд Чанёол, Бэкхён нартай хамт суралцах болсон. Сүху буддын шашин шүтдэг болохоор KBS-н аялалын нэвтрүүлэг Fluttering India-д оролцсон юм.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Дэбүтээс өмнөх[засварлах | кодоор засварлах]

Сүху 16настай байхдаа S.M.-н менежиртэй тааралдан 2006онд S.M. Entertainment's Casting System-р шалгарсан. 2007онд Super Junior-н кино Attack on the Pin-Up Boys-д тоглодог. 2008онд TVXQ-н дуу "HaHaHa Song"-д тоглосон.

2012–14:EXO-н дэбүт болон соло үйл ажиллагаа[засварлах | кодоор засварлах]

Сүху 2012оны 2сарын 15нд Эксон 10дах гишүүн хэмээн зарлагдсан. Эксо 2012оны 4сарын 8нд MAMA-гаар дэбүт хийсэн. Энэ хамтлаг дэбүтээс жилийн дараагаас Кпоп төдийгүй дэлхий дахинд алдартай болсон юм. Тэдний студин анхны цомог XOXO болон тэдний хит дуу нь Growl нь 2013онд гарсан. Энэ цомог нь Солонгостоо 12жил өөрчлөгдөөгүй цомгийн борлуулалтыг давсан борлуулалттай байсан юм. 2013онд Сүху Солонгосын хүүхэлдэй кино болох Saving Santa-н гол дүр Bernard-д дуу оруулсан. Тэр киноны дуунд нэр өгсөн. 2014оны 2сараас тэр SBS-н долоо хонгийн хөгжмийн нэвтрүүлэг Inkigayo-г хамтлагын Бэкхён, ZE:A хамтлагын гишүүн Кванхы болон жүжигчин Ий Юү-Би нартай хамт хөтлөж байсан ч Сүху , Бэкхён 2 2014оны 11сард Эксо-н шинэ стиудын цомогнд анхаарал хандуулах болсон тул хөтлөхөө больсон.

2015–хойш: Дүрд тоглох[засварлах | кодоор засварлах]

2015оны 1сард Сүху театрын мюзикалд дэбүт хийсэн бөгөөд S.M. Entertainment-н мюзикал School OZ-д Макс, Ки, Лүна, Шиүмин, Сылги нартай тоглосон. 2015оны 5сард тэр One Way Trip-д тоглосон. Энэ киноны тасалбар10сарын 1-15нд 15 минутанд зарагдаж дууссан байдаг. 2016оны 2сард Сүху 2AM хамтлагын Жу Квон-ы соло дэбүт дуу "Crossroad"-д тоглосон. 2016оны 4сард тэр How Are You Bread драмад дүр бүтэээн хэмээн зарласан. Энэ цуварлууд нь Хятад, Солонгосод 2016оны сүүлийн хагаст гарна хэмээсэн. 2016оны 6сард S.M. Entertainment-н төслийн хүрээнд явагдсан "My Hero" дууг зохиолч Чу Ёон-Сү, Итыг, Кэсси нартай хамтран зохиосон. 2016оны 7сард Хятад киноны "Beautiful Accident"-г хамтлагын Чэнтэй хамтран дуулсан.


Лавлах бичиг[засварлах | кодоор засварлах]