Jump to content

Сөүлийн метро

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сөүлийн метроны вагоны дотор тал

Сеүлийн метро (солонгос. 서울지하철 Соуль чихачхоль буюу 서울도시철도 Соуль тоси чхольто) -БНСУ-ын нийслэл Сөүл хотын метро. Жилд тээвэрлэдэг хүний тоогоороо дэлхийд 4 дүгээрт ордог байна. Анх 1974 оны 8 дугаар сарын 15-нд ашиглалтанд орсон. 2022 оны байдлаар 9 шугамтай 316 өртөөтэй бөгөөд нийт урт нь 340,6 км байдаг байна. Сөүл хотын захиргаа өмчлөн эзэмшигч нь юм.

Сөүлийн метроны шугамны зураглал

Метро барих анхны төлөвлөгөөг 1965 онд баталсан Сөүлийн 10 жилийн хөгжлийн хөтөлбөрт тусгасан байдаг. Метроны төслийг боловсруулах ажлыг 1966 онд дуусгасан. Төслийн дагуу нийт 51.5 км урт 4 шугам барихаар төлөвлөжээ. Энэхүү төсөл нь 1971 оны 4 дүгээр сарын 12-нд Сөүл болон Чонянни өртөө гэсэн хоёр том төмөр замын уулзварыг холбосон нэгдүгээр шугамыг барьж эхэлсэн. Шугамын бүтээн байгуулалтыг ил задгай хийж, гурван жилийн хугацаанд барьж дуусгаж 1974 оны 8 дугаар сарын 15-нд нээлтээ хийжээ.

1975 онд хоёрдахь шугам буюу "Тойрог" замын төсөл батлагдаж 1980 оны 10 дугаар сарын 31-нд эхний ээлж ашиглалтанд орсон бөгөөд 1984 оны 5 дугаар сарын 22-нд 2 дугаар шугамны ажил бүрэн дусч метроны тойрог шугам бүрэн ашиглалтанд орсон ажээ.

Анх Сөүлийн метрог нээсэн цагаасаа Солонгосын үндэсний төмөр замын корпораци удирдаж байсан бөгөөд 1981 оны 9 дүгээр сарын 1-нээс "Seoul Metropolitan Subway Corporation (Seoul Metro)" байгуулагдаж метроны эхний 4 шугамыг удирдах болсон. 1994 онд "Seoul Metropolitan Rapid Transit Corporation" байгуулагдаж 5-8 дугаар шугамыг барих бөгөөд удирдах зориулалттай байгуулагдсан байна. 2016 год онд хоёр компани нийлж "Seoul Metro" нэртэй бренд бий болгож 2017 оноос үйл ажиллагаагаа явуулжээ.


Сөүлийн метронд олон төрлийн вагон байдаг ч үндсэндээ хоорондоо төстэй байдаг. Вагонууд нь хоёр талдаа дөрвөн хаалгатай бөгөөд тэдгээрийн хооронд 7 хүний ​​суудал эгнээ байрладаг. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан газруудыг тусгай тэмдэгээр тэмдэглэсэн байдаг байна. Галт тэрэг, өртөө дээрх бүх зарлалууд нь хоёр хэлтэй: солонгос, англи, зарим тохиолдолд япон, хятад хэлээр заралдаг байна. Вагон бүр гал сөнөөгчтэй байдаг бөгөөд онцгой үед хаалгыг гараар механикаар онгойлгох боломжтой юм.