Jump to content

Сөөгөн эмгэн шилбэ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сөөгөн эмгэн шилбэ - (Латин: Atraphaxis frutescens), (Орос: Курчавка кустарниковая)

Ургамлын тайлбар

[засварлах | кодоор засварлах]

50-70 см хүрэхүйц өндөр ихээхэн салаалсан сөөг ургамал. Налж гаргасан өргөсгүй модожсон мөчрүүдтэй. Цайвар ягаан өнгийн цэцгүүд нь цацаг баг цэцгийг бүрдүүлнэ. Зургаадугаар сарын эхээр цэцэглэж мөн сарын адгаас үрлэж эхэлнэ. Гурвалжин хар үртэй. Цэнхэр ногоон өнгөтэй доошоогоо бага зэрэг хуйларсан захтай шугаман зэв буюу уртавтар зууван дугуй хэлбэрийн навчтай.

Толгодын хайрга чулуу бүхий энгэр, сайр, үйрмэг чулуутэй газруудаар элбэг тохиолдоно.[1]

Ашигласан материал

[засварлах | кодоор засварлах]
  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 120]