Jump to content

Таван дохиурт бургас

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Таван дохиурт бургас - (Латин: Salix pentandra), (Орос: Ива пятитычинковая)

Ургамлын тайлбар

[засварлах | кодоор засварлах]

Таван дохиурт бургасны гол иш саарал хальстай, нялх мөчир нь шарлангуй саарал. Нягт, сарьслаг, өндөг хэлбэрийн уртавтар гялтганасан навчтай. 10 гаруй метр өндөр болтлоо ургадаг сөөг буюу мод маягтай ургамал. Тавдугаар сард гөлөглөнө.

Ихэвчлэн голын дагуух сөөгөн төглөөр тохиолдоно. Намгархаг ба чийглэг нуга, шинсэн ой руу орж ургана.[1]

Ашигласан материал

[засварлах | кодоор засварлах]
  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 109]