Тавтын хөтлийн буган чулуун хөшөөд
Appearance
Солбицол: 46°56′56″N 92°26′28″E / 46.948867°N 92.441000°E Тавтын хөтлийн буган чулуун хөшөөд нь Ховд аймгийн Мөст сумын нутаг Тавтын хөтөл дахь 3 буган чулуун хөшөө. Эдгээр хөшөөд нь х.ө 46°56.932, з.у. 92°26.460-ын солбилцолд д.т.д. 2353 метрийн өндөрт оршино.[1]
Хөшөө-1.Өндөр 117 см, зузаан 17 см, өргөн 52 см. Зүүн талд гурван ташуу зураас дүрсэлжээ. Уг хөшөөг хөх саарал өнгийн боржин чулуугаар хийжээ.
Хөшөө-2.Эхний хөшөөнөөс 220 см хойт зүгт байрлана. Цагаан саарал өнгийн боржин чулуугаар хийгдсэн. Өндөр 120 см, зузаан 18 см, өргөн 50 см. Доод бүс, урд талд нар дүрсэлсэн.
Хөшөө-3.Өндөр 92 см, зузаан 25 см, өргөн 40 см. Дээд бүсийг дүрсэлжээ. 2-р буган чулуун хөшөөтэй ижил түүхий эдээр үйлдэгдэж, түүнээс 3 метр зайд босгожээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Naranchuluun, Greensoft -. "Түүх соёл". greensoft.mn. Татаж авсан: 11 January 2023.