Таксин Шинаватра
Таксин Чинаватра (тай. ทักษิณ ชินวัตร; 1949 оны 7-р сарын 26-нд төрсөн) — Тайландын улс төрч, хятад гаралтай бизнесмен. 2001 оны 2-р сараас 2006 оны 9-р сарын хооронд Тайландын Ерөнхий сайдаар ажилласан. Таксин 1987 онд үүрэн телефоны оператор Advanced Info Service болон мэдээллийн технологи, харилцаа холбооны Shin Corporation корпорацийг үүсгэн байгуулсан бөгөөд энэ нь түүнийг Тайландын хамгийн баян хүмүүсийн нэг болгосон. Тэрээр 1998 онд Тайландын Тай Рак Тай (Thai Rak Thai Party, товч TRT) улс төрийн нам үүсгэн байгуулж, сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсны дараа 2001 онд Ерөнхий сайд болсон. Тэрээр Тайландын ардчилсан замаар сонгогдсон анхны Ерөнхий сайдаар ажиллаж бүрэн эрхээ хэрэгжүүлээд 2005 онд улиран сонгогдсон юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Таксины элэнц өвөө Сэнг Сэйхү (Qiu Chunsheng 丘春盛) нь Хятадын Гуандун мужийн Мэйжоу хотоос 1860-аад онд Сиамд анх ирж, 1908 онд Тайландын умард хэсэгт орших Чианг Май хотод суурьшсан цагаач хүн байжээ. Түүний том хүү Чан Сэйхү 1890 онд Чантабури хотод төрсөн бөгөөд Саенг Самана хэмээх нутгийн тай эмэгтэйтэй гэрлэжээ. Чаны ууган хүү Сак 1938 онд тус улсад төвлөрсөн Тайландыг дэмжигч хөдөлгөөний улмаас Тайландын Шинаватра овог авсан бөгөөд гэр бүлийн бусад гишүүд ч мөн энэ нэрийг авчээ.
Цагдаагийн ажил
[засварлах | кодоор засварлах]Таксин Зэвсэгт хүчний академийн бэлтгэл сургуулийн 10-р анги төгсөөд Тайландын цагдаагийн кадет академид элссэн орсон. 1973 онд сургуулиа төгсөөд Тайландын хааны цагдаагийн газар ажилд орсон. Тэрээр 1975 онд АНУ-ын Зүүн Кентуккийн их сургуульд эрүүгийн эрх зүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бол гурван жилийн дараа Техас мужийн Хантсвилл хотын Сэм Хьюстон мужийн их сургуульд эрүүгийн эрх зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан байна.
Тайландад буцаж ирээд Нийслэлийн цагдаагийн газрын Жанжин штабын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дэд даргаар ажиллаж байгаад 1987 онд цагдаагийн дэд хурандаа цолтойгоор ажлаасаа чөлөөлөгдөж, цагдаагийн албанаас гарсан. Түүний хуучин эхнэр Потжаман Дамапонг нь цагдаагийн генерал Приупан Дамапонгийн эгч бөгөөд одоо эхийнхээ овогийг ашиглаж байна.
Тэрээр 1975-1976 онд Хатан хааны цагдаагийн кадет академид их сургуулийн багш байсан.
Таксины цагдаагийн дэд хурандаа цолыг 2015 оны 9-р сард цуцалж хураасан байна.
Бизнес
[засварлах | кодоор засварлах]Таксин эхнэрийнхээ хамт түүнийг цагдаад байхдаа торгоны дэлгүүр, кино театр, орон сууцны барилга зэрэг хэд хэдэн бизнес эрхэлж эхэлжээ. Бүгд бүтэлгүйтэл байсан бөгөөд түүнд 50 сая батыг үлдээсэн. 1982 онд тэрээр ICSI-г байгуулжээ. Цагдаа нартайгаа холбогдож байсан хүмүүсээ ашиглан тэрээр төрийн байгууллагуудад компьютер түрээслүүлж эхэлжrээ. Гэсэн хэдий ч, аюулгүй байдлын систем (SOS) болон нийтийн автобусны радио үйлчилгээ (Bus Sound) зэрэг хожим нь амжилтгүй болсон. 1986 оны 4-р сард тэрээр компьютерийн түрээсийн бизнесээр эхэлсэн Advanced Info Service (AIS)-ийг үүсгэн байгуулжээ.
1987 онд Таксин цагдаагийн албанаас гараад тэрээр Baan Sai Thong хэмээх романтик жүжгийг худалдаанд гаргасан нь театруудад алдартай болсон. 1988 онд тэрээр PacLink пейжерийн үйлчилгээг ажиллуулж, зах зээлд гаргахын тулд Pacific Telesis-д элссэн нь бага зэрэг амжилтанд хүрсэн боловч Таксин хожим өөрийн пейжерийн компанийг байгуулахын тулд хувьцаагаа зарсан.
1989 онд тэрээр IBC кабелийн телевизийн компанийг байгуулсан. Тухайн үед Таксин Тайландын хэвлэл, мэдээллийн хэрэгслийг хариуцаж байсан Ерөнхий сайдын Тамгын газрын сайд Чалерм Ёобумрунгтай сайн харилцаатай байсан юм.
Улс төр
[засварлах | кодоор засварлах]1994 оноос тэрээр улс төрд (Шадар сайдаар) орсон. 1998 онд тэрээр "Тайчууд Тайландад хайртай" Тай Рак Тай (Thai Rak Thai Party, товч TRT) намыг үүсгэн байгуулжээ. Түүний улс төрийн хөтөлбөрийн гол цөм нь эрүүл мэндийн даатгалын үнийг бууруулах, тариаланчдад олгох зээлийг хойшлуулах явдал байв. 2001 онд парламентын сонгуульд нам нь ялалт байгуулсны дараа тэрээр тус улсын Ерөнхий сайд болсон.
Түүний эрх мэдлийн үед тус улсын өмнөд хэсэгт буддистууд болон лалын шашинтнуудын хооронд шашин хоорондын мөргөлдөөн ширүүссэн.
Түүний засаглалын үед Тайланд улсын эдийн засаг өндөр амжилтанд хүрч, ОУВС-д төлөх өрөө барагдуулж чадсан. Таксин Шинаватрагийн засгийн газар ядуурлыг бууруулах, дэд бүтцийг өргөтгөх, жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, бүх нийтийг эрүүл мэндийн даатгалд хамруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Таксин 2500 гаруй хүний аминд хүрсэн "хар тамхины эсрэг дайн" зарлаж, лалын шашинтнуудын өмнөд мужуудад гарсан салан тусгаарлагчдын босогчдын эсрэг хатуу байр суурь баримталсан юм.
2006 оны 1-р сард түүний гэр бүлийнхэн бүх татвараа төлөхгүйгээр компанийнхаа хэсгийг Сингапур дахь хөрөнгө оруулагчдад 1.6 тэрбум доллараар зарсан нь тодорхой болсон. Энэ дуулиант хэрэг нь олон мянган эсэргүүцлийн жагсаал, шинэ сонгууль явуулахад хүргэсэн бөгөөд олон тооны зөрчлийн улмаас Үндсэн хуулийн цэц хүчингүйд тооцсон. Үүний үр дүнд цэргийнхэн засгийн эрхийг гартаа авч - 2006 оны 9-р сарын 19-нд Тайландад цэргийн эргэлт гарсан юм. Түүний намыг хууль бус гэж үзэн, улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хаажээ.
Цагаачлал
[засварлах | кодоор засварлах]2004 онд Их Британид улс төрийн орогнол авах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн. 2010 оны 3-р сарын 13-нд тэрээр албан ёсоор Монтенегро улс руу цагаачилжээ. Гадаадаас Тайландын улс төрд 2008 онд засгийн эрх барьж байсан Ардын хүчний нам, түүний залгамжлагч Пхуа Тай байгууллага, мөн Дарангуйллын эсрэг ардчиллын нэгдсэн фронт гэх Улаан цамцтануудаар дамжуулан нөлөөлсөөр ирсэн. Түүний дүү Йинглак Шинаватра 2011-2014 онд Тайландын Ерөнхий сайдаар ажиллаж байсан.
2015 онд Форбс сэтгүүл Тайландын тэрбумтнуудын 7-р байранд жагсаасан бөгөөд түүний хөрөнгө 1.7 тэрбум доллараар үнэлэгдсэн байна.
2023 оны 8-р сарын 22-нд тэрээр Тайландад буцаж ирээд цагдан хоригдсон. Тайландын хаан ялыг 1 жил болгож хөнгөрүүлжээ. 2024 оны 2-р сарын 18-нд түүнийг өршөөлөөр сулласан байна.
2024 оны 8-р сарын 15-нд түүний охин Пхэтхонтхан Шинаватра Тайландын Ерөнхий сайд болоод байна.