Талын эзэнт гүрэн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Tалын эзэнт гүрэн мөн Нүүдэлчдийн эзэнт гүрэн гэдэг нь эртний эринээс шинэ эриний өмнөх үе хүртэл Евразийн тал нутгийг байлдан дагуулж явсан морьтон ард түмнүүдийн ноёрхлын хэлбэрийг орчин үед нэрлэх болсон нэр томьёо юм. Талын эзэн гүрэн нь нүүдэлчин ба суурин соёлын өөртөө нэгтгэсэн байх ба хөрш зэргэлдээх суурин соёлт улсуудтай байнгын харилцаатай байв.

Морьтон түмнүүдийн эзэнт улсын байгуулал нь ихэнхдээ овог аймгуудын эвсэл дээр суурилах учир нэг талаас буцан задрах нь маш түргэн байв. Нөгөө талаас маш энгийн дотоод бүтэц бүхий удаан хугацаанд оршин тогтносон том гүрнүүдийг ч байгуулсан юм. Талын эзэн гүрнүүд нь захиргааны төв сууринтай байсан ч, дийлэнх нутаг дэвсгэрт нь суурин маш цөөн байв. Эзэнт гүрэн удаан хугацаанд оршин тогтнох болон суурин амьдралд шилжих үеүдэд тал нутагт томоохон хотууд ч бий болж байсан бөгөөд үүний тоонд Хар балгас, Хар Хорум (хоёулаа өнөөгийн Монгол Улсын нутагт) зүй ёсоор орно.

Талын эзэнт гүрнүүдийн жишээ[засварлах | edit source]

Нүүдэлчдийн эзэнт гүрнүүд нь евразийн нийт тал хээрийн бүс нутгийн дагуу бий болж байснаас гадна зарим нь зөвхөн өрнөдөд, зарим нь Төв Азид төвтэйгээр эсвэл зарим нь хятадын умард талаар буюу Монгол улсын нутаг дэвсгэрт төвтэйгээр байгуулагдаж байв. Нүүдэлчдийн байгуулсан гүрнүүдээс цөөн хэдэн жишээг дурдвал Хүннү улс (МЭӨ 3-р зуунаас МЭ 1-р зууны сүүл хүртэл), Хүннү эзэнт улс (430-469 оны орчим), Аварын эзэнт гүрэн (6-р зууны хоёрдугаар хагасаас 8-р зууныг дуустал), Түрэгийн түрүү хаант улс (552–630/659), Түрэгийн хожуу хаант улс (682–742), Уйгурын хант улс (745–840), Хазарын эзэнт гүрэн (7–10-р зуун), Хар хятан улс (12-р зуун), Их Монголын Улс (1206–1405 он).